Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг баривчлах ажиллагаа эхэллээ

Сөүл хотын баруун дүүргийн шүүх мягмар гарагт /2024.12.31/ Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг цэргийн онц байдал зарласных нь төлөө баривчлах тушаал гаргасан.

Тэгвэл БНСУ-ын авлигатай тэмцэх төрийн газар тэрхүү баривчлах тушаалыг өнөөдөр /2025.01.03/ гүйцэтгэж байгаа аж. Юн Сок Ёл баривчлах тушаал сонссон БНСУ-ын анхны ерөнхийлөгч юм. Авлигатай тэмцэх газар цагдаагийн байгууллагатай хамтран баричвлах тушаалыг гүйцэтгэхээр ажиллаж буй.

Тодруулбал, Өнөөдөр өглөө цагдаа нар, Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид Сок Ёлыг баривчлах ажиллагааг эхлүүллээ. Ерөнхийлөгчийн гэрийн ойролцоо замуудыг хааж, цагдаагийн машин, хэдэн арван автобус байрлуулсан байна.

Сөүл дэх Ерөнхийлөгчийн гэрийн ойролцоо нэн даруй баривчлахыг шаардсан жагсаал болж байгаа бол Ерөнхийлөгчийн гэрийн гадаа түүнийг дэмжигчид цуглаад байна. Баривчлах ажиллагааг явуулахад Ерөнхийлөгчийн хамгаалалтын алба болон дэмжигч жагсагчид нь саад болж магадгүй байна. Цагдаагийн 100 орчим бие бүрэлдэхүүн ажиллагаанд оролцох төлөвтэй байна.

Өнөөдөр өглөө 09:00 цагийн байдлаар баривчилгаа хийхээр эхний 20 бие бүрэлдэхүүн Ерөнхийлөгчийн гэрийн гадаа ирсэн байгаа бол 80 бие бүрэлдэхүүн замдаа гарсан байна. Харин Сок Ёлын өмгөөллийн баг баривчлах тушаалыг хууль бус гэж үзэж байгаа бөгөөд баривчилгааг хүчингүй болгохоор хүсэлт шүүхэд гаргахаа мэдэгдээд байгаа юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Хууль нь чанга, шударга улс гэж сайхан юм даа. Ард түмэн нь ч гэсэн тэмцэгч. Гэтэл манайд хар даа. Бараг бүх Ерөнхийлөгчид нь авилга луйварт нэр холбогдчихсон, УИХ гишүүд, сайд байсан хүмүүсийн бараг 80% нь бас хулгайч луйварчид. Тэгсэн мөртөө ямар ял зэмгүй ард түмний толгой дээр шээх нь холгүй явж байна.

Зочин
Зочин
Reply to  Иргэн

ичихгүй бас тэтгэмж гэж баоаыраад байгаа шүү

Тийм
Тийм

Manaihan suraad ene darhlagdsan garuudaa ailgamaar um

Зочин
Зочин

ХАНГУ НАР ГҮҮД МАНАЙХАН БОЛОХООР ИДСЭН УУСАН ХУЛГАЙЛСАН БҮХЭН ДЭВШЭЭД ЯВЧИХДАГ ХУУЛЬ ДҮРЭМТЭЙ УЛС ГОЁ ЮМАА ЭВИЙ МИНЬ ХӨӨРХИЙ МИНЬ НЭГЭН ЦАГААН БУДАА КИМЧИНЫ ЭЗЭН НЭГЭЭР ХООРГДОЖ ХАНГУ УЛС ШУУДАРЛАА.МАНАЙ ЛАЛАРУУДЫГ ИРЭЭД НОМОНД НЬ ЧААГААД ӨГЧИХӨӨЧ ГУЙЖ БАЙНА

Холбоотой мэдээ

Back to top button