Нийгэм мэдээ

"Ойгоос мод бэлтгэх" журмыг хүчингүй болголоо

Байгаль орчны салбарын тусгай зөвшөөрөлтэй холбоотой зарим журмуудыг хүчингүй болгосон талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

Тухайлбал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд 10 журмыг хүчингүй болгохоор Хууль зүй дотоод хэргийн яаманд албан бичиг хүргүүлсэн байна.

Уг албан бичгээр Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд болон Зөвшөөрлийн зөвлөлийн дүгнэлтийн дагуу байгаль орчны салбарын тусгай болон энгийн зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэхтэй холбогдсон журмыг хүчингүй болгож байгаа юм байна.

Тодруулбал, 2023 оны есдүгээр сарын 01-ний өдөр А/428 дугаар тушаалаар батлагдсан "Ойн мэргэжлийн байгууллагын ажиллах журам", 2024 оны зургадугаар сард А/451-р тушаалаар батлагдсан "Ойгоос мод бэлтгэх" журмыг хүчингүй болгож байгаа аж.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ха, ха, ха. Мод тарьдаг гэж өөрсдийгөө сурта-лчилдаг төр мод тайрч төсвийн а-лдагдлаа нөхөхөөр шийдээ юм болов уу.

Шүүх дэх хэрэгтэй үзэлцээд бай эрэх танд б нь танд
Шүүх дэх хэрэгтэй үзэлцээд бай эрэх танд б нь танд
Reply to  Зочин

Ойгоос мод бэлтгэхээ зогсоож тайрсан хожуулаа цэвэрлээд нөхөж мод тарих ⁶ ⁸хэрэгтэй ямар тэнэг нь ийм шийдвэр

Гаргадаг байнаа

Хүн
Хүн

Журамгүй тайрах гээд байна уу. Бүр тайрахаа болих гээд байна уу

Зочин
Зочин

Ой модгүй болно журамтай хураамжтай байх хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button