НИЙГЭМНийгэм мэдээ
Химийн олон улсын 58-р олимпиадаас хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотноо энэ сарын 10–19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан олон улсын химийн 58 дугаар олимпиад (IChO 2026)-д Монгол улсын баг амжилттай оролцжээ. Хоёр мөнгөн, хоёр хүрэл медаль хүртлээ. Тус олимпиадад 90 гаруй улсын 1000 орчим оролцогч оюун ухаанаа сорин өрсөлдлөө. ОУ-ын химийн олимпиад хоёр үе шаттай явагддаг.
- Онолын хэсэг - 9 бодлого /5 цаг/
- Туршилтын хэсэг - 3 даалгавар /5 цаг/
Оролцогчид есөн бодлого, гурван даалгаврыг арван цагийн турш гүйцэтгэж, шинжлэх ухааны мэдлэг, бүтээлч сэтгэлгээ, оюун ухаанаа сорин өрсөлддөг байна.
Мөнгөн медаль
- Б.Мэндбаяр – Шинэ Монгол сургуулийн 12 дугаар ангийн сурагч
- М.Одгэрэл – Бага Тэнгэр сургуулийн 12 дугаар ангийн сурагч
Хүрэл медаль
- Н.Ариунгоо – Шинэ Монгол сургуулийн 11 дүгээр ангийн сурагч
- Б.Мөнх-Энэрэл – Сант сургуулийн 11 дүгээр ангийн сурагч












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.