2024 онд ам.долларын ханш суларсантай холбоотой төгрөгийн хадгаламж өсжээ

2024 оны мөнгөний нийлүүлэлт урьдчилсан гүйцэтгэлээр 41.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.4 их наяд төгрөгөөр өсжээ. Ингэж өсөхөд төгрөгийн хадгаламж 4.6 их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 2.1 их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2025 оны нэгдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 83.2 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 33.4 тэрбум төгрөгөөр буурчээ.
Төгрөгийн хадгаламж 2025 оны нэгдүгээр сарын эцэст 21.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 338.1 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 4.6 их наяд төгрөгөөр өсжээ. Төгрөгийн хадгаламжийн 18.9 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 2.8 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.
Харин валютын хадгаламж 4.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 18.1 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 94.8 тэрбум төгрөгөөр буурсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн юм.
Цаашид ам.долларын ханш өсвөл төгрөгийн хадгаламж буурч, валютийн хадгаламж өсөх магадлалтай билээ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАНАЙД доллар гээд хэт суртчилаад байгаа болохоос ГАДААДАД долларын гүйлгээ буурч байгаа шүү дээ.Улс орнууд өөр өөрсдийн мөнгөн тэмдэгтээр гүйлгээгээ хийх илүү эрмэлзэж байгаа.