Нийгэм мэдээ

Шинэжинст сум 30 саяар бөхийн дэвжээний хивс авна

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын тамгын газраас 30 сая төгрөгөөр бөхийн дэвжээний хивс авах тухай тендер зарласан байна.

Тодруулбал, 20м *4м харьцаатай нарийн нэхээс бүхий стандарт шаардлагад нийцсэн, 100 хувь хонины ноосон, харшил үүсгэхгүй байх зэрэг үзүүлэлтийг ТЭЗҮ-дээ тусгасан байна. Тооцоолон үзвэл нэг бүхийн үнэ 10 сая төгрөг байх бөгөөд тендерт тусгагдсан өртгийг Орон нутгийн хөгжлийн сангаас гаргах аж.

Тухайн тендерийг гурав хоногийн өмнө буюу энэ сарын 14-ний өдөр зарласан бөгөөд материалыг 2025 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр хүртэл хүлээн авах юм байна.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Малаа эрүүлжүүлэх тариа аваачээ

Зочин
Зочин

Бөх яах вэ. Иргэдийн амжиргааг сайжруулахаа бод. Бөх лам шүтээд огт хөгжихгүй

Иргэн
Иргэн

Сургуулийн дотуур байр нь актлагдаад хүн байхад аюултай гэсэн дүгнэлт гараад хэдэн жил болж байгаа гэтэл одоо хүртэл хүүхдүүд байрладаг гээд үндэсний телевизээр гарч байсан сум даа.Сумын удирдлагууд нь санаа тавьдаггүй тоохгүй ч үгүй. Уг нь засаад өгье гэсэн хувийн компани байсан л юм.Жалганы үзэл нам дагасан хэрүүл нь ихэдсэн газар.Шинэ засаг удирдлагууд нь бөхийн хивсээр ажлаа эхэлсэн юм шив дээ. Юу ч гэхэд дээ

Back to top button