Нийгэм мэдээ
ЦЕГ: GS25 сүлжээ дэлгүүрийн ажилтны биед халдсан эмэгтэйг шалгаж байна

Дархан-Уул аймгийн GS25 сүлжээ дэлгүүрт согтууруулах ундаа хэрэглэсэн эмэгтэй агсан тавьж, ажилтны биед халджээ.
Тодруулбал, энэ сарын 22-ны өдрийн 09:40 цагийн үед тухайн хэрэг болсон байна. Одоогоор цагдаагийн байгууллагын хяналт, шалгалтын ажил хийгдэж байгаа бөгөөд ажилтны гэмтлийн зэрэг тогтоохоор ажиллаж байна.
Энэхүү хэрэг нь зөрчлийн тухай хуулийн
5.2 дугаар зүйл. Танхайрах
- Олон нийтийн газарт, эсхүл орон байранд:
- 1.1.хэрүүл маргаан үүсгэж;
- 1.2.бусдыг өдөөн хатгаж;
- 1.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулж;
- 1.4.олон нийтийг үл хүндэтгэж;
- 1.5.үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
5.3 дугаар зүйл. Хүний биед халдах
- 1.Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.
Б.НОМТ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.