Нийслэлийн дийлэнх байршилд агаарын чанар хэвийн үзүүлэлттэй байна
Нийслэлийн агаарын чанарын /2025-03-08/-ны өдрийн 09:30 цагийн байдлаарх агаарын чанарын мэдээллийг хүргэж байна.

Агаарын чанар
- Хайлааст, 100 айл, МҮОНРТ, Толгойт орчимд бага бохирдолтой
- Таван буудал, нэгдүгээр хороолол, Монгол газар, Баруун 4 зам, Бөхийн өргөө, Амгалан, Ургах наран, Яармаг, Нисэх орчимд хэвийн
- Шархад, Богд хааны ордон музей, Мишээл экспо, Налайх орчимд цэвэр үзүүлэлтийг заасан байна.
Агаарын чанарын тоон утга
Цэвэр: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Хэвийн: Агаарын чанарын стандартын шаардлага хангана. Гэхдээ зарим хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай.
Бага бохирдолтой: Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.
Бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.
Их бохирдолтой: Удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлж болно.
Маш их бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.
З.УЧРАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.