Нийгэм мэдээ

"ATOX" багийнхан тоглолт наймаалцсан хэргээр шалгагдаж байна

Монголын CS2-ын ATOX баг тоглолт наймаалцсан байж болзошгүй хэргээр ESIC-д шалгагдаж, албан ёсны тэмцээнүүдэд орох эрхээ хасууллаа.

Esport-ийн шүүх гэж хэлж болох ESIC-аас мэдэгдэл хийж, ATOX багийг тоглолт наймаалцсан байж болзошгүй хэргээр шалгаж байгаагаа зарлаж, тэдэнд тоглолтын хориг арга хэмжээ авахад бэлэн болсон байгаагаа мэдэгдлээ.

Ингэснээр урьдчилсан байдлаар ATOX баг нь ESIC-ийн хамаарал бүхий байгууллагуудын тэмцээн буюу BLAST, ESL, MESA зэрэг гишүүн холбоод, тэмцээн зохион байгуулагчдынх нь тэмцээнээс эрхээ хасуулж байгаа юм. Үүний дагуу BLAST Open Lisbon тэмцээний эрхийг нь түтгэлзүүлж сонгон шалгаруулалтын хоёрт орсон "The Huns" багт шилжүүлжээ. Мөн ESIC-ийн гишүүн биш хэдий ч PGL ч гэсэн шийдвэрийг нь дагана гэдгээ мэдэгдэж PGL-ийн тэмцээнүүдэд оролцох эрхийг нь хассан шийдвэр гаргажээ.

Одоогоор баг, тамирчдыг яг ямар тэмцээнүүдэд тоглолт наймаалцсан, ямар нотлох баримтууд байгаа нь тодорхойгүй байна.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

хошногонууд

Зочин
Зочин

muu umandaa surtstai shuu mngaruud

Зочин
Зочин

даваа наймаалцдаг бөхчүүдийн аргыг хэрэглэж дээ!

Холбоотой мэдээ

Back to top button