НИЙГЭМНийгэм мэдээ

Хавдар судлалын үндэсний II төвд ажиллах боловсон хүчин, эмч, сувилагчдыг АНУ-ын Юта мужийн их сургуульд бэлтгэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх захирамж гарган, “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийг барихад дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулсан.

Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүний төлөөллийн хамтаар АНУ-ын Юта мужийн их сургуулийн төлөөлөгчтэй хийх хамтын ажиллагааны албан уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтаар АНУ-ын Юта мужийн их сургууль болон Монгол Улсын АШУҮИС, ХСҮТ-ийн хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр АНУ-ын Юта мужийн их сургуульд Монгол Улсын АШУҮИС-ийн багш, оюутан, эрдэм шинжилгээний ажилтныг сургаж, шинээр байгуулах хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвд ажиллах боловсон хүчин, эмч, сувилагчдыг бэлтгэхээр боллоо.

Уулзалтад Ажлын хэсгийн ахлагч Н.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Ш.Алтаншагай, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн Р.Сэддорж, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал Б.Дамдиндорж, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэхүү, ХСҮТ-ийн Хөхний төвийн эрхлэгч П.Батсүх, Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Б.Мөнхбаатар болон бусад албаны бүрэлдэхүүнтэйгээр оролцсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 15, 2025 11:09

ГОЁ МЭДЭЭ БАЙНАА ЧИНБҮРЭН ЧИ ЯМАР ИХ МАЛЬТИЙГАА ВЭ? НЭЭГ Л ИХ БАЯСГАЛАНТАЙ ГАР ТЭР БЭЛТГЭГДЭХ БОЛОВСОН ХҮЧНҮҮДИЙГ НАДТАЙ ЯРИЛЦАЖ ТОХИРООРОЙ САЙН СУРАЛЦАХ ХҮМҮҮСЭЭ ЯВУУЛНАА.ӨӨР ЮМ СУРААД ИРЭХ ВИЙ ЭНГЭРЭЭ БИТГИЙ СУЛ ТАВИАРАЙ СОЦИАЛИЗМЫН ҮЕД ХУУЧНААР ЗХУ д ТӨГССӨН АНИА НАР ХАР ХҮҮХДҮҮД ИХЭЭР ЭКСПОРТООР ОРУУЛЖ ИРСЭН УЧИР НЬ ХАРУУД БАВБАЛ БАВСАН ШИГ БАВДАГ БАЙСАН ГЭЖ АНИА НАР ЯРЬДАГ.ОДОО ТЭР АНИАНУУД МОНГОЛ БООВЫГ БОЛ ХЭРЭГЛЭХ БОЛОМЖГҮЙ БОЛЧИХДОГ ГЭЖИЛЭ ХУДЛАА ГЭВЭЛ ӨӨРСДӨӨС НЬ АСУУГААРАЙ ҮҮР ШӨНИЙН ОДДООС АСУУГААРАЙ

Back to top button