Датаграфик СтатистикНийгэм мэдээ

Дата: “Монголросцветмет” ТӨҮГ 22 тэрбумаар вагон түрээслэнэ

“Монголросцветмет” ТӨҮГ нь 22 тэрбум 603 сая 171 мянга 800 төгрөгөөр вагон түрээслэх тендер зарлажээ.

Түрээсийн вагоныг “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр УБҮ-ийн үйлдвэрлэн гаргасан төмрийн баяжмалын экспортын бүтээгдэхүүнийг төмөр замаар ачиж тээвэрлэхэд ачааны хагас вагоныг ашиглах юм байна.

Уг тендерыг задалж үзвэл, гурван багцаас бүрдэнэ. Багц бүр өөр өөр төрөл байна.

Тодруулбал,

  • Нэгдүгээр багц: Ачааны хагас вагон /Төмрийн баяжмал ачих/ Хоёрдугаар багц: Ачааны хагас вагон /Төмрийн болон жоншны баяжмал ачих/
  • Гуравдугаар багц: Ачааны хагас вагон /Нурмаг бүтээгдэхүүн ачих/ вагоныг 9,120,000,000 /Есөн тэрбум нэг зуун хорин сая/ төгрөг гэж заажээ.

Дээрх гурван багцад байх вагоны нийт үнэ 22,603,171,800 /хорин хоёр тэрбум зургаан зуун гурван сая нэг зуун далан нэгэн мянга найман зуу/ төгрөг аж.

Түрээсийн багцуудад тавигдах шаардлагууд:

Тендерийн материалыг дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хүлээж авах юм. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

“Монголросцветмет” ТӨҮГ-ын тухай мэдээлэл хүргэхэд, энэ байгууллага нь төрийн өмчит үйлдвэрийн газар нь БНМАУ, ЗСБНХУ-ын /хуучин нэрээр/ Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1973 онд Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдэл нэртэйгээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хайлуур жонш, үнэт металл болон бусад төрлийн ашигт малтмалыг олборлон баяжуулах, эрдэс түүхий эдийн нөөцийг өсгөх, улсын экспортын чадавхийг нэмэгдүүлэхээр байгуулагдсан. Монгол Улсын анхны гадаадын хөрөнгө оруулалттай томоохон аж ахуйн нэгж юм.

Хамтарсан нэгдэл 2007 оноос хязгаарлагдмал хариуцлагатай компани, 2019 оноос Төрийн өмчит үйлдвэрийн газар болж өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байна.

1973 оноос 2016 он хүртэл үйлдвэрийн газрын дүрмийн сангийн 51% Монгол улсын, 49% нь ОХУ-ын өмчлөлд байсан бөгөөд 2016 оноос Монгол улсын 100% төрийн өмчийн эзэмшилд шилжсэн байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 28, 2025 09:43

Zugeerel hudaldaj avaachee hudlaa mongo shaah luivar zevuun hulgaich Sanaa baina

Холбоотой мэдээ

Back to top button