ХЗБХ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2025.06.18/-ийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүд “Хуулийн төслийн ажлын хэсгүүд прокурор, өмгөөлөл, мөрдөх чиглэлд саналыг авсан” эсэхийг асуусан. Мөн шүүхийн мэтгэлцээнд өмгөөлөгчийн оролцоо, мэтгэлцээний зарчим хангалтгүй байгааг ажлын хэсгээс асууж тодрууллаа. Ажлын хэсэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өмгөөллийн талаар тодорхой тусгасан. Тодруулбал, өмгөөлөх боломжийг хангахаас гадна хавтаст хэрэгтэй танилцах, хэргийг боож дуусаад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шилжүүлэхээс эхлээд тодорхой үе шатанд өмгөөлөгчийн оролцоог нэмэгдүүлж өгч байгаа” гэв.
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Эрүүгийн хуулийг улс төрийн хийрхэл, сонирхлоос ангид шинжлэх ухааны үндэслэлтэй хэлэлцэхийн тулд дээд шүүх, прокурорын саналыг заавал авах ёстой. Улс төрөөс ангид хэлэлцэхийн тулд хуульчдын хэлэлцүүлэг хийж Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт хийх үү, шинэчилсэн найруулга явуулах уу гэдгийг тодорхой болгох ёстой” гэв. Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хойшлууллаа.
Ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэрэг боох гэж ярих нь маш буруу Эрүүгийн хэрэгт хийх мөрдөн байца�##�тын ажиллагаа бүрэн дууссан гэвэл нэн зохистой бусуу