"Ангарскийн үйлдвэр засварт орох тул шатахууны үнэ өсөх, хангамж тогтворгүй болох эрсдэлтэй"

Өвөлжилтийн бэлтгэл, арга хэмжээний явцтай танилцах өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд эхэллээ. Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар үг хэллээ.
Тэрбээр, "Зуны сар шувтарч байна. Өвөлжилтийн бэлтгэлийн хангах хариуцлагатай цаг үе тулж ирсэн. Засгийн газар хоёр сарын өмнө байгуулагдаад эхний хуралдаанаараа өвөлжилтийн бэлтгэл хангах үүрэг, чиглэлийг холбогдох сайд, аймаг, нийслэлийн засаг даргад өгсөн. Гантай аймаг цөөнгүй байна. Хатуухан авал болохыг сануулсаар байна. Өнөөдөр гэнэтийн шуурхай хуралдаан зарлаж, шалгаж байна гэж ойлгож болно.
Нэн тэргүүнд нөөцийн тогтвортой байдалд онцгой анхаарах шаардлагатай байна. Гантай, зудын эрсдэлтэй аймгуудад мах бэлтгэлтийг оновчтой зохион байгуулах.
ОХУ-аас нийлүүлэх шатахууны үнэ өсөх, хангамж тогтворгүй болох эрсдэлтэй байгаа. Ангарскийн үйлдвэр засварт орно. Цаанаас татахад тээврийн зардал нэмэгдэнэ.
Цэцэрлэг, сургууль хоёр долоо хоногийн дараа эхэллээ. Бэлтгэл ажлыг сайтар хангах шаардлагатай. Үргэлжлүүлээд утааны асуудал эхэлнэ. Ханиад томууны хүндрэлийг хэрхэн бодитой бууруулах, эрсдэлээс сэргийлэх талаар холбогдох байгууллагын бэлтгэлийг өнөөдөр сонсоно" хэмээлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төрийн албаны энэ хүнд суртал, олон хоногоор аж ахуйн нэгжийн чирэгдүүлж байгаад анхаараач ээ
ерөнхий сайд ингэж дуугарч болохгүй, бүх бараа, үйлчилгээ нэмэгдчихлээ хөөрхий
Ингэж байхаар Нэфтийн үйлдвэрээ ашиглалтад оруулахаа бод,Занданшатар гуай,манай хүнд суртал, хөшүүн хойрго,санаачлагагүй үлбэгэр байдал ихээхэн нөлөөлж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна
Засаг олон жилийн турш утаатай үр дүнгүй тэмцсэн нэртэй мөнгө үрсэн. ЭНэ зовлон дээр ашиг шимийг нь MCS болоод улс төрчид, сүүлийн мөнгө угаалтыг ерөнхийлөгчид хамаарагддаг болохыг бүгд мэднэ. Утаанаас салахаар шийдсэн Нямбаатарын коксыг явуулаад үзэх нь зүйтэй юм. Ирэх хавар гэхэд үр дүн нь харагдах учир хариуцлага тооцох, сайшаах цаг хугацаа ирэх хавар болно.
Тэнэг намчин
Одоо зах зээлийн жамаараа үнээ тогтоож хулих хуурамч биш бензин, түлшээ хэрэглэх цаг үе нь ирсэн шүү ерөнхий сайдаа!!! Хямдхан хулих түлш бензинээс болж асар их хохирч байна одоо стандартаа мөрдөе!!! Алийн болгон улны иргэдээ харж нийгэмээрээ хойшоо ухарж амьдрах вэ!!!
Ашгүй дээ үнтэй ч гэсэн чанартай бензин түлшээ хэрэглэвэл иргэд автомашинаараа хохирохгүй, нэг л бензин түлшээрээ ахиу газар хорооно шүү дээ!!! Одоо үнээ чөлөөлж чанар харах цаг үе шүү
Үнэ нэмэгдэж байгаа юм чинь бензин түлшээ чанартай болгох байлгүй дээ!!! Иргэд чанар шаардаарай!!!
Уул уурхайгааа авах юу болсон бээ ухаа худгааа авнаал гээд бүх томчуу шоу хиисэн юмуу