Нийслэл хотод тарваган тахал тархахаас урьдчилан сэргийлэх ажил үргэлжилж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот хүн, мал, амьтны гоц халдварт болон тарваган тахал өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт үргэлжилж байна.
Холбогдох мэргэжлийн байгууллагуудын хяналт шалгалтын хүрээнд 24 удаагийн үйлдлээр 55 ширхэг тарваганы мах илрүүлж Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвд устгуулахаар шилжүүлжээ. Эдгээр зөрчилд 17,100,000 төгрөгийн торгууль, амьтны аймагт учруулсан хохирол, нөхөн төлбөрт 46,740,000 төгрөгийн шийтгэл оногдуулсан байна.
Тарваган тахал нь хавар дөрөвдүгээр сараас идэвхжиж, 8-9 дүгээр сард оргил үедээ хүрч, 10 дугаар сарын дунд үеэс эхлэн намжмал байдалд ордог. Тарвага агнасан, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол хувь хүнийг 150,000, хуулийн этгээдийг 1,500,000 төгрөгөөр торгох хуулийн заалттай.

Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.