Нийгэм мэдээ

Үйл явдал: Богдхан уулын тэнгэрийг тайна

Өнөөдөр болох үйл явдлын тойм.

09:00 цагт: Богдхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслолыг Цэцээ гүний тахилгат овоонд эхлүүлнэ.

09:00 цагт: “Ази, Номхон далайн худалдааны интеграцийг бэхжүүлэх нь” бүс нутгийн сургалт Гадаад харилцааны яамны "Зөвшилцөл" танхимд болно.

09:00 цагт: Ази, Номхон далайн бүс нутгийн өргөн нэвтрүүлгийн холбооны /ABU/ ерөнхий чуулган “Туушин” зочид буудалд эхэлнэ. Утас: 88044293, 99196170

10:00 цагт: “MiningWeek & MinePro 2025” уул уурхайн үзэсгэлэн, зөвлөгөөн Налайх дүүргийн Тайж хайрхны бэлд болно.

11:00 цагт: Нийслэлийн Түргэн тусламжийн 103 төвд жолоочоор ажиллаж, олон хүний амь аварсан Н.Баярцэнгэлийг эрүүл саруул болгоход “Чингэлтэйчүүд чигээрээ” уриан дор нэгдэж, “Итгэлийн гэгээ” хандивын тоглолт зохион байгуулж буй талаар “Монгол ньюс”-т мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнөөс “Хүүхдийн байгууллага-100 жил 100 км” алхалтыг эхлүүлнэ. Алхалтад хүүхдийн зохиолч, хүүхдийн байгууллагын төлөөлөл оролцоно. Утас:88119709, 88088818

12:30 цагт: Өнөөдөр нэгдүгээр тойрог замын тендерийг зарлана. Энэ талаар албаныхан СТӨ-ний 13 давхарт мэдээлэл өгнө. Утас: 95591428

Орон нутагт: 

-Монгол Улсын 2025 оны Шатрын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 63 дахь, эмэгтэйчүүдийн 55 дахь удаагийн тэмцээн есдүгээр сарын 3-15-нд Баянхонгор аймагт болж байна.

Хилийн чанадад:

-Их Британийн Ливерпүүл хотод боксын ДАШТ есдүгээр сарын 4-14-нд болж байна. Манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй таван тамирчин оролцож байна. 

-БНСУ-ын Гванжу хотод болж буй байт харвааны насанд хүрэгчдийн ДАШТ-д Ж.Гантөгс, Б.Отгонболд, Д.Дашнамжил, эмэгтэйчүүдийн ангилалд Б.Урантунгалаг өрсөлдөж байна. 

-Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны /АСЕАН/ уулзалт есдүгээр сарын 8-12-нд болно.  

-НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулган болж байна. 

-Эмэгтэйчүүдийн хоккейн Азийн аварга шалгаруулах тэмцээн Хятадын Ханжөү хотноо есдүгээр сарын 5-14-нд болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

iimerhuu zUILSEE TORIIN BUS BAIGUULLAGAD OGOOOO. TANUUUS GARUUD DUUGUI L TORIIN AJLAAA HIIICGEEE. UGUI BOL Z##LDAG BOLMOOOR BAINA. ZAIGAAA TAWIAD Z##LAAAD OG

Холбоотой мэдээ

Back to top button