Нийгэм мэдээ

Бямба гарагийн "Автомашингүй өдөр" хаах гудамж, замууд

Энэ долоо хоногийн бямба гараг буюу есдүгээр сарын 13-ны өдөр "Автомашингүй өдөр" зохион байгуулагдана. Улмаар 07.00-18.00 цагийн хооронд дараах автозам, гудамжуудыг хаах юм.

ХААХ ЗАМ, ГУДАМЖУУД

  • Жанжин Д.Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж)
  • Сөүлийн гудамж
  • Чоймболын гудамж, Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар
  • Жуулчны гудамж, Баруун сэлбийн гудамж
  • Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар
  • Самбуугийн гудамж
  • Анкарагийн гудамж
  • Бага тойруу
  • Бээжингийн гудамж
  • Залуучуудын гудамж
  • Сансарын туслах зам
  • Энхтайвны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар
  • Чагдаржавын гудамж
  • С.Зоригийн гудамж
  • Элчингийн гудамж
  • Олимпын гудамж
  • Гэндэнгийн гудамж
  • Д.Чойдогийн гудамж
  • С.Жамъяан гүний гудамж
  • Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудыг хаана.

Энэ бямба гарагт автомашингүй бүсээс бусад гудамж, замд улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт үйлчилнэ. Өөрөөр хэлбэл сондгой тоогоор төгссөн дугаартай автомашин явах юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button