Нийгэм мэдээ
Орхонд айл шатаж, 59 настай эрэгтэй угаартжээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багт өчигдөр орой /2025-09-10/ айлд гал гарсан байна. Уг галын дуудлага онцгой байдлын газарт 9-р сарын 10-ны 22:06 цагт иржээ. Улмаар 81 дүгээр ангийн албан хаагчдыг очиход, байрны гал тогоо болон тагт бүрэн шатсан байдалтай байсан байна.
Уг галд 59 настай эрэгтэй угаартсан байна. Түүнийг БОЭТ-д хүлээлгэн өгч, утаажилтын бүсээс найман том хүн, дөрвөн хүүхдийг гаргажээ.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.