Нийгэм мэдээ

Хуульч: 17-нд гэм буруутайг тогтоож, ял өгөхгүй, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болно

“16 настай охины амь насыг хохироож, чемоданд хийсэн” гэх этгээдэд холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг ирэх лхагва гарагт товлогдоод байна. Үүнтэй холбоотойгоор иргэд шүүх хурлын гадна очно, үзэл бодлоо илэрхийлнэ зэргээр нийгмийн сүлжээнд давлагаа үүсгээд буй. Мөн хуульч, өмгөөлөгч зэрэг мэргэжлийн хүмүүс ч байр сууриа илэрхийлсээр байна.

Тэдний нэг хуульч Б.Мэргэн,

“2025 оны есдүгээр сарын 17-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болох юм байна. Гадаа нь жагсахыг уриалж байгаа хэсэг байна. Ялыг нь өндөр өгөхийг хүлээж, хэрхэн шийдэхийг харж байгаа хүмүүс ч байх шиг. Гэхдээ тэр өдөр гэм буруутайг тогтоож, ял өгөх хурал болохгүй гэдгийг ойлгож, хүлээлтээ зөв байлгах нь зүйтэй болов уу.

Нэг хэргийг шийдэхэд үндсэндээ 3 шүүх хуралдаан болдог.

  • 1/ Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг,
  • 2/ гэм буруутай эсэхийг тогтоох хуралдаан,
  • 3/ буруутай бол ямар хариуцлага оногдуулахыг шийдэх хуралдаан.

17-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болно. Талууд хуульд заасан 17 асуудлын тохирох заалтуудаар хүсэлт, гомдол гаргаж, эсвэл шүүгч санаачилж, хэлэлцүүлэг хийгээд хэргийг шүүхэд шилжүүлэх, эсхүл нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах гэсэн үндсэн 2 шийдвэрийн аль нэгийг гаргана. Энгийнээр бол хэргийг шүүхээр шийдвэрлэхэд шаардлага хангасан гэж үзвэл шүүхэд шилжүүлж, гэм буруутай эсэхийг тогтоох хуралдааны товыг тогтооно, эсхүл хэргийг үнэн зөв шийдэхэд шаардлагатай нотлох баримт бүрдээгүй гэж үзвэл нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаана.

Үүнийг тайлбарлахын учир нь,

Нэгдүгээрт, тэр өдөр буруутай гээд ял өгөх хуралдаан гэж ойлгоод өрөөсгөл хүлээлттэй байх вий. Хоёрдугаарт, магадгүй сэтгэцэд учирсан хохирлыг тогтоогоогүй, тогтоосон ч хууль зөрчиж хохирогчид ашиггүй байдлаар тогтоосон, нотлох баримт дутуу, процессын алдаатай зэргээс яллагдагчид зохих хариуцлагыг нь хүлээлгэж чадахгүй ял завших боломж олгосон байвал залруулахаар прокурорт буцааж болно” гэв.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ийм балай хууль гэж бас байдагаа. Баримт нь харагдаад байрад манай Монгол улс ч хэцүү л болж байгаа юм уу даа. Яандаа охидуудаа !!! Болуул гадуур нэгнээ дагаад яваад байлгүй , сургууль , гэррүүгээ явж бай.

Зочин
Зочин

Бүтэн нэг жил урт хугацаа шүү.....одоо юун хэлэлцүүлэг болоод явчав!!! Хуулийнхан түгжилдэх нь араар тавих нь

Зочин
Зочин

Yu hutsaad bdag ats nar ve Hun alchaad bhad yun heleltsuuleg ve

Зочин
Зочин

Энэ нөхөр чинь худалдагдсан юм бишүү яллагдагчийн талд

Irgen
Irgen

mgliin huuli unen butehgui hongiliin shvvh tsagdaa uur olon humuus turd bdg blhor iim l mayagaar mgliin shvvh ywsaar bga tiim blhor ene hereg shiidtele iim mayagaar l ywah bhda tamine

Luka
Luka

Hulgaichuud ch bish hvn alsan hvntei hariuclaga toocoj chadahgvu baigaa tur huuli deed baiguullaga gej baigaad ch yaadiin nohoi doloomoruud. Vnheer hvn alaad yal shiitgel edlehgvi bvr esregeer hohirogch bolj boldog bol bi hed heden hvn booj aldag yumuudaa yalgaagvi hvn alsanaar bi ch gesen hohirogch bolhiin bishvv. Aidaa nohoi doloo gej. Bvgdiin dvvjileh yumsan tegeed hajuud ni tavchiltaigaa tsai uugaad suuhiimsandaa.

Зочин
Зочин

Юун хэлэлцүүлэг вэ? Өнөөдөр унтаад сэрж бгаа юм уу? Хаашаа юм бэ?Хамаатай болоод л зураг хөргөө авхуулж бгаа нь тодорхой бус уу.

Зочин
Зочин

Zygeer neg hereg yy?!?!?! Onts notstoigoor hoeorwn hoeor hyniig tanihgyi boltol ni zerleg hargisaar alchaad hamsaatnuud wh ni yria yg ni bichlegt ni baihad!?!?!?!?Yah gj hoishluulaadbaigaag ni yaj yu gj oilgoh ve!?Ard tymnii buhimdal mash ih hyrch baina!!!!!!!

Төгсөө
Төгсөө

Яагаад ингэж удаад байдаг юм бэ бүтэн 1жил гаран сунжирч алуурчид хоног сар завшаад яваад байхад хэргийг албаар сунжируулаад байгаа биз дээ

Холбоотой мэдээ

Back to top button