Нийгэм мэдээ

Үйл явдал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалдаг ТББ-уудаас мэдээлэл хийнэ

Өнөөдөр болох үйл явдал.

10:00 цагт: Улсын Их Хурлын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ.

10:30 цагт: Азийн эмэгтэй парламентчдын бүлгийн чуулга уулзалт болно.

11:00 цагт: “Улсын эх дагина Дондогдулам” уран зургийн үзэсгэлэн, гурвалсан номын нээлт Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд болно.

11:00 цагт: Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх тулгамдсан асуудлын тухай төр, засагт шаардлага хүргүүлэх талаар Ахмадын холбооноос "Зууны мэдээ" сонины "Үндэсний мэдээллийн төв"-д мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалдаг ТББ-уудаас Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Хурцэцэг нь Хөгжлийн бэрхшээлтэй ажилтнаа удаа дараа дарамтлан загнасан ёс зүйгүй үйлдэл гаргасан талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Эрс шинэчлэл хөдөлгөөнөөс "Төрийн өндөр албан тушаалтны төгсөрсөн дээрэм" сэдвээр мэдээлэл хийнэ. 

12:00 цагт: Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс 2026 оны төсвийн төслийн талаарх дүгнэлттэй холбогдуулан Хууль зүйн үндэсний хүрээлэнд хэвлэлийн хурал хийнэ.

Орон нутагт:

-Монголын бүх ард түмний спортын XVI их наадам нээлтээ хийнэ.

Хилийн чанадад:

-Японы Токио хотод мэргэжлийн сумогийн Аки башё эхэллээ.

-Хорватын Загреб хотод чөлөөт болон сонгомол бөхийн ДАШТ болж байна.

-Японы Токио хотод хөнгөн атлетикийн 20 дахь удаагийн ДАШТ үргэлжилж байна.

-Волейболын эрэгтэйчүүдийн ДАШТ Филиппиний Манила хотод үргэлжилж байна. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button