НИЙГЭМ

Диализд ордог иргэн: Автомашингүй өдөр эмчилгээндээ алхаж очоод, хөлийн хуруугаа тайруулах гэж байна

Өнгөрсөн бямба гарагт /2025.09.13/ "Автомашингүй өдөр"-ийг зохион байгуулж, үргэлжлэн орсон борооны улмаас цуцалсан. Манай улс жилд хоёр удаа буюу хавар, намар зохион байгуулдаг уламжлал тогтоод буй. Ингэхдээ тухайн долоо хоногийнхоо бямба гарагийг сонгож, орой 18 цаг хүртэл зам хаадаг.

Тэгвэл энэхүү шийдвэр бүх хүмүүст сайнаар нөлөөлдөггүй, төвөг учруулдаг тухай нэгэн иргэн бидэнд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр гемодиализын аппаратад хоёр жил гаруй орж байгаа бөгөөд,

"Хөдөлгөөн хязгаарласан энэ өдөр эмчилгээндээ очих боломжгүй болдог. Учраа хэлээд явах гэхээр зарим нь нэвтрүүлдэггүй. Тэргэнцэртэй, алхаж чадахгүй, өндөр настай гэх мэт олон хүн бий. Эмчилгээнийхээ нэг л өдрийг алдахад амь насаа ч алдах эрсдэл хүлээж болзошгүй. Миний хувьд өнгөрсөн хаврын автомашингүй өдрөөр эмчилгээндээ орохын тулд алхаж яваад хөлөө холгуулсан. Сахартай тул эдгэхгүй явсаар яс нь гарч, хөлийнхөө хурууг маргааш тайруулахад хүрээд байна. Энэ мэтээр олон хүн хохирдог. Замын хөдөлгөөний хязгаарлалт эхлэхээс өмнө үүрээр 3, 4 цагт сувилагч маань ирээд аппаратуудаа бэлддэг. Гэсэн ч тэр олон хүн бүгд орж амжихгүй байх тохиолдол гардаг. Тиймээс энэ өдрийг ядаж ням гарагт зохион байгуулдаг бол гэж боддог юм" гэлээ.

Тус аппаратад бөөрний үйл ажиллагаа алдагдсан хүмүүс ордог. Өөрөөр хэлбэл бөөр нь цус шүүх, илүүдэл шингэн болон хорт бодисыг гадагшлуулах чадвараа алдахад хэрэглэдэг эмчилгээний төхөөрөмж юм.

Диализд ороогүй тохиолдолд гарах эрсдэлүүд:

  1. Хорт бодис хуримтлагдах /уремийн хам шинж/
    • Цусанд мочевин, креатинин, бусад хорт бодис хуримтлагдана
    • Шинж тэмдэг: дотор муухайрах, бөөлжих, арьс загатнах, ядрах, анхаарал сулрах
  2. Илүүдэл шингэн хуримтлагдах
    • Хөл, гар, нүүр хавагнах
    • Уушгинд ус хурж амьсгал давчдах, амьсгалын дутагдал үүснэ
  3. Калийн хэмжээ ихсэх /гиперкалиеми/
    • Зүрхний хэм алдагдах, зүрх гэнэт зогсох аюултай.
  4. Цусны даралт ихсэх, зүрхний дутагдал
    • Давс, шингэн гадагшлахгүй учир
  5. Ухамсар алдагдах, уремийн комд орох
    • Эцсийн шатанд амь насанд аюултай

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

gemodializiin bolon busad shaardlagatai tsag aldaj bolohgui emchilgeend yavdag humuu horiggui yavuulchihdag bmaar bnaa

чичи
чичи
Reply to  Зочин

1 ч машин харагдуулмааргүй байна шүү!

Би би
Би би

Яаанааа яасан харамсалтай юм бэ. Сахартай хүмүүс группт байдаггүй энэ мэт асуудал байнга л тохиолддог юм байна даа хөөрхий минь гэж.

чичи
чичи
Reply to  Би би

Харамсмаар юм бишээ хө өөрийн биеэ хайрлахгүй болохоор бурхан шийдэж дуудаж бгаа юм

Холбоотой мэдээ

Back to top button