Нийслэлийн прокурорын газар: Нөлөөллөөс ангид, хараат бус зарчмыг чандлан сaхидаг

16 болон 32 настай эмэгтэйн амийг хороож, цогцсыг нь нуусан хэрэг одоогоос жилийн өмнө буюу 2024 оны зургаадугаар сард гарсан.
Энэ хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болох гэж буйтай холбоотойгоор өнгөрсөн амралтын өдөр зарим мэдээлэл цацагдаж, хэрэгт холбогдогчдын зураг ил болсон юм. Ингэснээр олон нийтийн анхаарлыг дахин татаж, хэргийг хэрхэн шийдвэрлэх эсэхэд хүлээлт үүсээд байна. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн прокурорын газар мэдэгдэл гаргалаа.
Тус мэдэгдэлд,
"Прокурорын байгууллага, прокурорын мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдуулан зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд тус байгууллагын ажил хэргийн нэр хүнд, тодорхой прокурорын нэр төрд халдах, аюулгүй байдалд заналхийлэх, шийдвэр гаргуулахаар дарамт үзүүлэх, хөндлөнгөөс нөлөөлөх, олон нийтийг зориудаар төөрөгдүүлэх, нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх зорилготой хууль бус дуудлага, бичлэг хийх, худал мэдээ, мэдээлэл тараах зэрэг үйл ажиллагаа хийгдэж байгаа тул энэхүү мэдэгдлийг гаргаж байна.
Нэгдсэн Үндэстний Байгууллагаас баталсан “Прокурорын чиг үүргийг удирдамж”-ийн 4 дэх хэсэгт “Прокурор мэргэжлийн чиг үүргээ аливаа айдас, дарамт шахалт, хөндлөнгийн нөлөөлөлөөс ангид хэрэгжүүлж, шударга бие даан гүйцэтгэх эрхээ хамгаална” гэж заасан байдаг.
“Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт
“Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно” гэж заасан.
“Прокурорын тухай хууль”-ийн 7 дугаар зүйлд:
- “Прокурор шийдвэрээс хуулийн нийтийн хараат бусар гаргана”,
- “Прокурорын шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулахад нь хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, хууль бус шийдвэр гаргуулахаар дарамт үзүүлэхийг хориглоно”,
- “Прокурорын байгууллагын үйл ажиллагаанд албан тушаалтан, хүн, хуулийн этгээд хууль бусаар нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэж тус тус зааж, прокурорын хараат бусаар ажиллах эрх зүйн баталгааг тодорхойлсон.
Прокурор хуулиар заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хөндлөнгийн нөлөөллөөс ангид, хараат бусаар, хуульд захирагдан, хүний эрх, эрх чөлөөг хэм хэмжээнд нийцүүлэн аливаа улс орны прокурорын үйл ажиллагаанд үндсэн зарчим байсаар ирсэн бөгөөд бид энэхүү зарчмыг чанд сахин ажилладаг.
Прокурорын хараат бус байдлыг хангах нь хууль дээдлэх, шударга ёсыг хэрэгжүүлэх баталгаа болох тул уг баталгааг алдагдуулах аливаа үйлдлийг хууль тогтоомжийн хориглолт, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцуулахыг анхааруулж байна" гэв.
Д.УЛСАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Prokuror vzemjeer bas munguur hergiig hardag yum bishvv. Hahah bi ehleed neleen heden say dollartai bolj bgaad heden hvn booj alaad daraa mongoliin prokuror namaig hohirogch bolgoj ugnu ter ved bi dollariin saytan bolcon bh bolhoor mongoliin bvh prokuroriin 9 suvruu ni dollar hangalttai chihsen bh bolno.
Erh zuit turiin prokuroriin baiguullaga baij irged ruu gee baiguullagiin ner barij zanalhiillee. Byryytai alban tushaaltniihaa huuuli bys uildiig shalgaya geh untsug bair suuri baisangui. irged hardah erhtei bas huuli bys uildeltei hezee ch evlerehgui. Ard tumen bidnii nud chih neelttei baigaa
мэдээж ийм том хэрэг бүх дээд прокуроруудын хяналтанд л байж таараа түүнээс бмиш ганц проукрор гганцаараа дүгнэлт гаргаагүй л байх зөвлөлийн хурлаар байнга л хэлэлцдэг шүү дээ манайхан юугч мэдэхгүй байж худлаа шуурахаа больё ёр нь боловсрол мэдлэг тун муу болжээ
Ажлаа хийж байгаа хүмүүс рүү дайрахаа болиоч ээ, бүх юм хууль журмынхаа хүрээнд л явж байгаа, хэрэг доторх нотлох баримт үзээгүй байж сошилоор ажлын битгий заагаад бай