Нийгмийн

Монгол Улсын нярайн эрт илрүүлгийн тогтолцоог шинэ түвшинд гаргалаа

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар нярайн эрт илрүүлгийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлд томоохон дэмжлэг үзүүлэхээр боллоо. Өнгөрсөн ням гарагт НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Эрүүл мэндийн элч Н.Цэлмүүн, түүний гэр бүлийн гишүүн, Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын Үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг нарын санаачлан зохион байгуулсан хандивын гала арга хэмжээний үр дүнд нийт 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө босгож, анхны зорилт болох 1.7 тэрбум төгрөгөөс давуулан биелүүлжээ.


Энэхүү хөрөнгөөр Монгол Улсад анх удаа нярайн эрт оношилгооны Tandem Mass Spectrometry дэвшилтэт технологийг нэвтрүүлэх бөгөөд уг төхөөрөмж нь нярайн үед тохиолдож болох 25–30 төрлийн бодисын солилцооны эмгэгийг эрт үед нь илрүүлэх боломжийг олгоно. Ингэснээр эмгэгийг эрт оношилж, цаг тухайд нь эмчлэх замаар хүүхдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах нөхцөл бүрдэх юм.


Арга хэмжээний үеэр Н.Цэлмүүн өөрийг нь анхнаас нь НҮБ-ын Хүүхдийн Сангийн элч болохыг санал болгож, өнөөдрийг хүртэл тууштай дэмжиж ирсэн нөхөр Б.Баттүшигтээ талархал илэрхийлэв. Тэдний энэхүү үйл хэрэг нь хувь хүний хувьд ч онцгой утга учиртай: тэдний охин дөнгөж 23 долоо хоног 5 хоногтойд нь дутуу төрсөн бөгөөд энэ туршлага нь хүүхдийн эрүүл мэндийн төслүүдийг тууштай дэмжих урам зориг болсон байна. Тэдний үүсгэн байгуулсан “Баттүшиг Цэлмүүн сан” ч хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулдгийг онцоллоо.
Мөн арга хэмжээний үеэр Б.Баттүшиг өөрийн алдарт хөлбөмбөгийн тамирчин Криштиану Роналдогийн гарын үсэгтэй өмсгөлөө хандивласнаар хамгийн их эрэлттэй дуудлага худалдааны бүтээлүүдийн нэг болж, спорт болон хүмүүнлэгийн үйлс хэрхэн нэгдэж, нийгэмд бодит үр нөлөө үзүүлж болохыг харууллаа.

Энэхүү арга хэмжээний төгсгөлд НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын зүгээс элч Н.Цэлмүүн, Б.Баттүшиг нарт болон хүндэт зочид, түнш байгууллагууд, компаниуд, уран бүтээлчид, хувь хандивлагчдын чин сэтгэлийн дэмжлэгт гүн талархал илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

маш сайн байна. амжилт.

Холбоотой мэдээ

Back to top button