НИЙГЭМНийгэм мэдээ

“Бүх ард түмний зуны наадмын” самбо бөхийн төрөлд Б.Серик хүрэл медаль хүртжээ

Дөрвөн жилд нэг удаа зохион байгууллагддаг “Монголын бүх ард түмний  зуны спортын XVI” наадам энэ жил Баянхонгор аймагт зохион байгуулагдаж байгаа билээ. 

Монголын бүх ард түмний XVI наадмын самбо бөхийн төрөлд ОУХМ, Улсын заан Б.Серик оролцож эрэгтэйчүүдийн +98кг жинд хүрэл медаль хүртсэн байна.

Тус наадам анх удаа орон нутагт зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн ХVI наадмын бамбарын буухиаг Үндэсний дээд лигийн хошой аварга, ОУХМ Б.Эрдэнэсувд, Монгол Улсын шигшээ багийн тамирчин, ОУХМ Г.Цэнд-Аюуш залж, Чөлөөт бөхийн армийн Дэлхийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ, Монгол Улсын арслан Э.Батмагнай  бамбарыг асаажээ.

Тус наадам спортын  28 төрөлд, 163 жин, зайд, 879 багц медалийн төлөө 21 аймаг, 9 дүүргийн 3146 тамирчин өрсөлдөж байгаа ажээ.

Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button