Нийгэм мэдээ

Багш нар 28-нд жагсаад үр дүнд хүрэхгүй бол ажил хаяна

Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо маргааш 11 цагаас хэвлэлийн хурал зарлаад байна. Энэ холбоо албан ёсны бүртгэлтэй багш нарын холбоо аж.

Тэд есдүгээр сарын 28-ны өдөр төв талбайд жагсаал зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Учир нь өнгөрсөн наймдугаар сард тус эвлэлээс багш нарын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг Боловсролын яам, Засгийн газарт хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл шийдэлд хүрээгүй байна.

Тиймээс жагсаал зохион байгуулж, цалин нэмэхийг шаардана. Хэрэв шаардлагыг хүлээж авахгүй, цалин нэмэхгүй тохиолдолд ажил хаялт зарлах юм. Энэ уриалгад нийслэл, дүүрэг, аймаг, сумдын багш нар нэгдэнэ гэдгээ илэрхийлжээ.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Шууд л ажил хаях хэрэгтэй ш дээ! Жагсаад дэмий, шал дэмий үр дүнд хүрэхгүй!

Өнцөг
Өнцөг

AI ...хичээлтэй болох л ганц, гарц байна ....

Холбоотой мэдээ

Back to top button