Энэ өвөл шахмал түлшийг “Сайн” картаас гадна “Хотула” гэх аппликейшнээр авна

Өнөөдөр /2025.09.18/ угаарын хийн хордлого, элдэв эрсдэлээс урьдчилан сэргийлэх асуудлаар албаны хүмүүс мэдээлэл хийсэн. Энэ үеэр, 2025-2026 оны өвөл иргэд шахмал түлшээ “Хотула” гэж аппликейшнээр дамжуулан худалдан авах талаар ярилаа.
Тухайлбал, "Дижитал инфосек" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Алтан-Очир аппликейшний талаар мэдээлсэн.
Ц.Алтан-Очир “Сайн картаар иргэд түлшээ авч байгаа. Манай аппликэйшн иргэдэд нэмэлт сонголт болох юм.
Энд “Сайн” карт болон угаарын хий мэдрэгч төхөөрөмжүүд холбогддог. Ингэснээр өрхийн картыг гэр бүлийнхэнтэйгээ хуваалцах байдлаар удирдах боломжтой. Картаа хаах, цэнэглэх, үлдэгдлээ хянах, түлш борлуулах цэгүүдийг харах зэрэг бололцоотой.
Эдгээрээс гадна аравдугаар сарын 1-нээс иргэний үнэмлэхийн QR уншуулж, түлш авах боломжийг ч олгоно” гэжээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнөөдрийн байдлаар зөвхөн картаар л өгч байна. Би картаа алга болгочихоод карт авах гэсэн чинь өгдөг газар гь тодорхойгүй. Нүүрс зарж буй цэг дээр ирсэн дүүргийн болон нийслэлийн агаар орчны бохирдлын асуудал хариуцсан 2 хүнээс энэ тухай асуухад тодорхой хариу өгч чадахгүй байсан. Мөн 5 толгой түлшний утас гэсэн 70119400 дугаар луу залгахаар ярьж байна гээд хариу өгөхгүй. Учираа олохгүй 2 хоног хүлээсэн хүмүүс ч байна. Иргэний үнэмлэхээ үзүүлээд ч нэмэргүй. Өдий хүртэл ажлаа зохицуулж хийж чадахгүй хүмүүстээ арга хэмжээ аваачээ. Хотын дарга үүнийг анхааралдаа авч шийдвэрлэнэ үү. Хүмүүсийн бухимдлыг их хүргэж буй бололтой