НИЙГЭМНийгэм мэдээ

Амарбуянт хийдийн "Сахиусан дуган"-ыг сэргээн засварлалаа

МАК компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Амарбуянт хийдийн "Сахиусан дуган"-ыг хуучин цагийн туурин дээр нь сэргээн засварласан байна. Тус дуган нь Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд байдаг бөгөөд 330 гаруй жилийн түүхтэй юм.

Уг дуганы бүтээн байгуулалтад МАК-ийн үйлдвэрлэдэг цемент, блок, хаалга, цонх, шилэн хийцийг ашигласан аж.  Мөн соёлын өв болсон хуучин ханыг нь нураалгүйгээр бэхжүүлэн, барилгын дотор талд ил харагдах шийдэлтэйгээр бүтээн байгуулжээ.

Дуганыг дахин сэргэснээр зах хязгаар нутгийн ард иргэд уламжлалт шашнаа эрхэмлэн шүтэх, хурал номын үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, мөн дэг жаяг, зан үйлийнхээ залгамж чанарыг хадгалахад үнэтэй хувь нэмрийг оруулна гэж үзжээ.

Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Л.Шарбаатар
Л.Шарбаатар

Уг нь түүхэндээ олон гэгээнтэн мэргэд төрөн гарсан ба 1904 онд Англичууд Төвдөд довтлоход 13-р Д�##�ай лам Монгол нутагт ирэхдээ анхлан морилсон 1000 гаруй лам шавилсан , Чойрын болон Цогчин . Баруун ,Зүүн, Төвийн жасын Дугануудтай байсан юм гэдэг.Энэ хүрээ хийдийн тухай эрдэмтэн зохиолч Б.Ширэндэв ,Ж. Саруул буян. Ахмад багш асан Л. Б�##�дандорж. З�##�уу судлаач Б. Пүрэвдорж нарын бүтээлүүд байдаг.

Зочин
Зочин

МАК хийд сэргээсэн болоод зөрүүлээд байг�##�ийн баялаг руу чин гэнэдүүлээд хошгоруулж байгаад орох нь дээ Баян-Өндөрчүүдээ!!!¡!!!!!!!!!!!!

Back to top button