Нийгэм мэдээ

Хоёр настай хүүг 8 өдөр хайсан ч ул мөр олдсонгүй

Хөвсгөл аймгийн Тариалан суманд алга болсон хоёр настай хүүг найман өдрийн турш хайсан. Гэсэн ч ямар нэг ул мөр олж чадаагүй хэвээр байна. Эрэн хайх ажиллаагаа өнөөдөр ес дэх өдрөө үргэлжилнэ.

Эрэн хайх ажиллагааг өчигдрөөс,

Хөвсгөл, Орхон, Булган, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Агаараас эрэн хайх 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай салбар, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар анги, аймгийн ХГБХХГ, Тариалан сумын ЗДТГ үргэлжлүүлж байгаа.

Харин Баянхошуу баг, Тавантолгой баг, Шинэ-Идэр сумын төрийн байгууллагын алба хаагчид, ар гэрийн хүмүүс, Мөрөн, Улаанбаатар хотын сайн дурын иргэдийг ар гэрийн хүсэлтээр буцаахаар болсон юм.

Харин төрийн алба хаагчдын баг эрлийг 72 цаг үргэлжлүүлнэ.

Алга болсон хүүгийн ээж,

"Манай гэр бүл Тариалан суманд дөрөв дэх жилдээ амьдарч байна. Тухайн өдөр саахалт айлынхаа хүмүүстэй модоо бэлтгэхээр ярилцаж, тохиролцоод аав, ах маань хоёр ачааны машинаа унаад явсан. Нөхөр бид хоёр хүнтэй уулзчихаад араас нь хоёр хүүхэдтэйгээ ирсэн. Тэр үед өдрийн 14 цаг өнгөрч байсан. Хоёр хүүхэд маань унтаж байсан болохоор ойр орчмоор үүс бөөгнүүлэхээр гарсан юм. Тэгээд түлээ ачсан машин 200 метрийн зайд байсан учир тэдэнд шуудай байгаа байх гэж санаад тийш явсан. Очиход, "Шуудай байхгүй, ажиллахгүй хөрөөг машиндаа авч очоод тавьчих" гэсэн. Тэр зуур нэг их хугацаа өнгөрөөгүй хамгийн удаандаа 20 минут л болсон байх. Гэтэл хүүхэд маань байхгүй байсан" хэмээн учир байдлыг тайлбарлаад буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Одоо ч найдваргүй болчих шиг боллоо доо? Арай л олон хоног боллоо!

Зочин
Зочин

Женко Баттулга нэрлүүлж зарлуулаад их сүртэй очсон сон, троллууд нь ч сэвээд л бсан, ямар ч нэмэр болсон гүй юү ? Хүний зовлонгоор улс төр хийсэн хачин муу сүг хүүр шүү

Холбоотой мэдээ

Back to top button