Нийгэм мэдээ

Ховд аймагт 350 хүүхдийн шүдний цоорлыг эмчилж, фторт түрхлэг хийжээ

Манай улсад шүд цоорлын хэмжээ 90 хувьтай байгаа нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Тэр дундаа хөдөө орон нутагт шүдний өвчлөл өндөр байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс эмч мэргэжилтнүүд сайн дураар нэгдэн хөдөө орон нутагт амьдарч буй хүүхдүүдэд шүдний эмчилгээ үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж ирсэн.

Учир нь алслагдсан сумд шүдний эмчгүйгээс эмчилгээ үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал байдаг байна.Энэ удаад НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарсан АШУҮИС-ийн Анагаах ухааны сургууль, Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Нүүр ам судлалын сургуулийн захирал АУ-ны доктор Б.Батбаяр тэргүүтэй эмч нарын баг Ховд аймгийн Дарви суманд гурван өдрийн турш үзлэг эмчилгээ хийж ажиллажээ. Ингэхдээ 18 хүртэлх насны хүүхдийн шүдний урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээ үзлэгийг нийт 350 хүүхдэд үзүүлж, 4600 шүдэнд фторт түрхлэг, 335 шүдэнд сийлант, 433 шүдэнд сафоройд түрхлэг, 249 шүдний цоорлыг эмчилж ломбо тавих зэрэг үйлчилгээ үзүүлжээ.

Мөн яаралтай түргэн тусламжаар ирсэн хоёр хүүхдэд нүүр амны мэс заслын эмчилгээ хийсэн байна. Мөн хүүхдүүд эцэг эхчүүдэд амны хөндийн эрүүл мэнд, шүд угаах талаарх мэдлэг, дадлыг тодорхойлж, шүд цоорох өвчний эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх судалгаа хийжээ. Үзлэг эмчилгээнд хамрагдсан нийт хүүхэд, асран хамгаалагч нарт шүд угаалт, оо сойзны сонголт түүний хэрэглээ зэрэг амны хөндийн эрүүл мэндийн сургалт зөвлөгөө өгчээ. Цаашид шаардлагатай мэдээлэл үйлчилгээг орон нутагт хүргэж ажиллах шаардлагатайг багийнхан хэлж байгаа юм. Сайн дурын багийнхан ирэх сард Сүхбаатар аймагт ажиллаж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button