Нийгэм мэдээ
"Самарт яваад алга болсон 46 настай эмэгтэйг 3 дахь өдрөө хайж байна"

Хөвсгөл аймгийн Тариалан сумын иргэн самранд яваад сураггүй алга болоод дөрөв хонож байна.
Эрлийн талаар Хөвсгөл аймгийн онцгой комиссоос тодруулахад "46 настай эмэгтэй самраа манаж отог дээрээ үлдэн алга болоод гурав хонож байна. Тухайн өдөр “самарт яваад сураггүй алга болсон, олж өгнө үү” гэдэг дуудлагыг нөхөр нь өгсөн. Уг нь самарт олуулаа явсан юм билээ.
Тухайн эмэгтэйн алга болсон хэргийг хоёр настай хүүгийн сураггүй болсон хэрэгтэй ямар ч холбоогүй. Алга болсон байршил нь 70-80 км. Булган аймгийн Тэшиг сум талдаа ойрхон. Намаг балчигтай газар байсан. Одоогоор эрлийн ажил хоёр анч нохой, Тосонцэнгэл, Тариалан, аймгийн онцгой комиссын алба хаагчид ажиллаж байна" гэх мэдээллийг өглөө.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.