Нэн ховор амьтан “Борцгор хотон” шувууны хошууг хууль бусаар тээвэрлэжээ

Монгол орны нэн ховор амьтны жагсаалтад орсон “борцгор хотон” шувууны хоёр ширхэг хошууг бусдад худалдаалах зорилгоор тээвэрлэж явсан үйлдлийг илрүүлжээ. Тодруулбал, Экологийн цагдаагийн алба хаагчид энэ оны өнгөрсөн сард Говь-Алтай аймгийн Халиун сумын иргэн Б гэгч нь нэн ховор амьтны жагсаалтад орсон "Борцгор хотон" шувууны хоёр ширхэг хошууг бусдад худалдаалах гэж байсан үйлдлийг илрүүлжээ.
Тухайн этгээдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2-д нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 10 -40 сая төгрөгөөр торгох, эсхүл хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байдаг.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 260 дугаар тогтоолоор амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр “Борцгор хотон” шувуу нь 11.790.000 төгрөгөөр үнэлэгдэж, экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг төлүүлэхээр тусгасан аж.
Иймд иргэдийг Хууль бусаар ан агнах гэмт хэрэг, зөрчлийн талаар Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлж хамтран ажиллахыг анхаарууллаа.

Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яах гэж амьтан �##�аад бдг шун�##�ын микроб хүн сүгнүүд вэ
Яаж ийм хөөрхөн амьтан а лж чаддаг байна ? Cartoon character шиг юм байна.