Шинээр "Бага тэнгэр-Хан Хиллс хотхон-120 мянгат" чиглэлийн автобус гаргажээ

Нийтийн тээврийн автобусны Х:17 чиглэлд өөрчлөлт оруулж, шинээр Ч:84 чиглэлийг нээжээ. Тодруулбал Х:17 “Багануур-Тэнгэр плаза” чиглэлийг Х:17 “Улаанбаатар /Тэнгэр плаза/-Эрдэнэ сумБагануур /Хэрлэн худалдааны төв/” болгож өөрчилсөн байна. Ингэснээр Х:17 чиглэлийн автобус Багануур дүүрэг дэх Хэрлэн худалдааны төв автобусны буудал хүртэл үйлчлэх бол нийслэл хотод Чулуу овооны автобусны буудал дээр зогсохоор болжээ.
Харин Ч:84 “Бага тэнгэр сити-Хан хиллс хотхон-120 мянгат” чиглэлийг шинээр нээж, тус чиглэлд нийтийн тээврийн хоёр автобус үйлчлэх бөгөөд эхний автобус 06:30 цагт Бага тэнгэр сити автобусны буудлаас хөдлөх юм байна. Эдгээр чиглэлийн үйлчилгээг маргааш буюу есдүгээр сарын 27-ны өдрөөс эхлүүлэхээр болсныг НТБГ-аас мэдээллээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бага тэнгэрийнхэн автобусанд суух уу.
Атуусанд улныхан суудаг, багатэнгэр, ханхиллд улныхан бий юү