Нийгэм мэдээ
Тариаланд суманд алга болсон эмэгтэйг найм дахь өдрөө хайж байна
Хөвсгөл аймгийн Тариалан сумын иргэн самранд яваад сураггүй болжээ.
Тодруулбал, Тариалан суманд 46 настай эмэгтэй “самранд яваад сураггүй алга болсон, олж өгнө үү” гэдэг дуудлагыг нөхөр нь /2025.09.22/ аймгийнхаа Онцгой байдлын газарт өгсөн байна.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, “Алга болсон иргэн есдүгээр сарын 21-ны өдөр олуулаа самранд явж байхдаа төөрсөн. Дуудлага мэдээлэл нь өчигдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Эмэгтэй алга болсон газар нь Тариалан суманд хоёр настай хүүхэд алга болсон газраас 70-80 км зайтай. Булган аймгийн Тэшиг сум талдаа ойрхон. Намаг балчигтай газар байсан” гэсэн юм.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.