Нийгэм мэдээ

Хүчингийн хэрэг ярьж, шүүмжлүүлсэн Б.Батчулуун “Voice Of Mongolia” шоуг шүүж байна

Mongol HD телевиз албан ёсны эрхтэйгээр үзэгчдэд хүргэдэг “Voice Of Mongolia” шоу шинэ улирлын эхний дугаараа өчигдөр цацлаа. Энэ улиралд тус шоуны шүүгчдээр “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуун, “Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаяр /Ука/, реппер Т.Мөнх-Эрдэнэ /Big Gee/, дуучин Н.Наранбаатар нар ажиллаж байна. Эдгээр шүүгчид дунд “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуун байгаа нь анхаарал татав.

Учир нь одоогоос дөрвөн жилийн өмнө түүний ярьсан хүчингийн байж бозлошгүй хэргийг шалгаж байв. Тодруулбал, тэр дуучин С.Сэрчмаад хүчингийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй тохиолдол дэлгэж, нийгмийн сүлжээнд олон хүнийг бухимдуулсан байдаг.

Тухайн үед иргэдийн зүгээс,

-“Ой гутлаа. Дуучин Б.Батчулуун, С.Сэрчмаагийн хөгжим, дууг нь худалдаж авахгүй, төлбөр төлж энд тэнд урихгүй байх хэрэгтэй”.

-“Баачкагийн найз хүчин хийсэн байж болзошгүй байна. Нэг бүсгүйг Тэрэлж рүү авч яваад согтууруулах ундаа өгч, дараа нь бэлгийн харилцаанд оржээ. Энэ харамсалтай явдлыг Б.Батчулуун наргиа болгож яриад, С.Сэрчмаа сонсоод хамт тачигнатал инээсэн байна. Хүнд хүчээр согтууруулах ундаа өгч согтоогоод бэлгийн харилцаанд орсон үйлдэл бол гэмт хэрэг мөн” гэхчлэн шүүмжилж байв.

Энэ дагуу ЦЕГ шалгалтын ажиллагаа ч явуулсан байдаг. Гэсэн ч түүнийг дэлхийн хэмжээний нэр хүндтэй шоуны шүүгчээр ажиллуулж буй нь дахин шүүмжлэл хүлээгээд байна.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Oor hun bdaggui umu

Зочин
Зочин

Энийг зайлуулаачээ, сэжгийн хүчирхийлэгч ш дээ

Зочин
Зочин

Нэг хүүхнийг тасартал нь тогтоогоод нөгөөх нь бүр чацга алдсан тухай яриад байсан биздээ? Шал сэжгийн!

зочин
зочин

монгол тү болиосой

Зочинзочинzochin
Зочинзочинzochin

Дэпхийн хэмжээний том шоуг шүүх шүүгчид нэр хүндтэй ёсзүйтэй урлагиын салбартаа хийсэн бүтээсэн бүтээлтэй хүн бх ёстой. Тэгж бж энэ шоу утга учиртай болно тэрнээс биш зүгээр л нэг алиа салбадайн нэвтрүүлэг болно. Харангын батчулуун, дуучин наагий бол ёсзүй өндөртэй хүмүүс

Ard
Ard

Adgiin hog, orilohoos oligtoi yumgyi

Зочин
Зочин

Нэг үнэн худал нь мэдэгдэхгүй марзагналын төлөө юун сүртэй юм болж доош нь хийж нэгнээ унагах бөөн далим хийх юм аа монголчууд гэж

Зочин
Зочин

Mergejilin hun chine shuilgui yakh ve talarkhaj bna????????????????????

Сайшаалт Ерөөлт
Сайшаалт Ерөөлт

..Энэ муу НОВШИЙГ ДЭЭ.

Аагий
Аагий

Тэр үед тийм муухай сэжгийн юмыг ярьж Сэрчмаа нь бахархалтайгаар тас тас инээж байсан нь одоо ч санаанд тодхон байна. Сэрчмаа энэ хоёр тухайн үед ер нь буруугаа ойлгоогүй, өөрсдийгөө өмөөрч байсан шүү дээ. Үйл явдал өнгөрсөн ч Батчулуун ч, Сэрчмаа ч буруугаа хүлээгээгүй. Хувь хүнийхээ хувьд ёс зүйгүй, буруу юм ярьснаа ч ойлгох чадваргүй тэр чигээрээ үлдсэн Батчулууныг нэр хүндтэй том шоуны шүүгчээр ажиллуулж л байдаг . Монгол ТВ -г уг нь шаардлага их өндөртэй , сайн ТВ гэж боддог байсан чинь нэг муу адгийн дорд дуучинцарыг тэр олон авьяастнуудыг шүүх нэр хүндтэй шүүгчээр авч байгаа нь үнэхээр муухай байна.

Одод
Одод

Залуу үедээ ямар үлгэр үзүүлж б.аа..бодмоор юм...өөрсдийнх нь хүүхдүүд яаж явах болдоо

Зочин
Зочин

Энэ шоуг үзэх хүн байхгүй ээ

Холбоотой мэдээ

Back to top button