Гишүүний бүрэн эрх нь дуусгавар болсон ч тэтгэмж авдаг зохицуулалтыг цуцлах өргөдөл санаачилжээ
УИХ-ын гишүүд бүрэн эрх нь дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авдаг. Эсвэл бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгогддог хуулийн зохицуулалт бий. Үүнийг болиулахаар иргэн Ц.Батболд нийтийн өргөдөл санаачилж, гарын үсэг цуглуулж эхэлжээ.
Одоогоор тус өргөдөлд 2,811 иргэн цахимаар гарын үсэг зураад байгаа бөгөөд 100,000-д хүрвэл УИХ-аар хэлэлцэнэ.
Өргөдлийн тайлбар,
"Монгол Улсын Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийн “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, ... олгоно." гэсэн заалт нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн заалттай илт зөрчилдөж, улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дугаар зүйлийн 1, 2 дах хэсгийн заалтуудыг зөрчсөн байна. Энэ талаар Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл, гомдол гаргасан бөгөөд Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 11 дугаартай магадлалд "...Уг маргаан Үндсэн хуулийн шүүхийн мөн чанарт нийцэхгүй болно, мэдээлэл гарагагч нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт " Иргэд бусад байгууллага хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжилна." гэж заасны дагуу холбогдох саналаа хууль санаачлагчид уламжлах эрхтэй" гэж заасн тул нийтийн өргөдөл гаргаж байна" гэжээ.
Хэрэв та дэмжиж гарын үсгээ зурахыг хүсвэл энд дарна уу.
Д.УЛСАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Darga nar 12car tetgemj,arduud 3 sar tetgemj avna.YALGABRAN GADUURHJEE.
SAIN. BNA..SAIN BNA..ZUGEERLE. SHIID...DAHKIN. DAHKIN. HKYNACTGAA...
Ёстой зөв шүү хүн бүр зурах хэрэгтэй .
Үнэхээр зөвөө.
Zov shuu
Зөв дэмжинэ гарын үсгээ зурмаар бна