Нийгэм мэдээ
НЭМҮТ-ийн хоёр хоногт 5 хүн угаартаж нас барсан гэх мэдээ няцаагдаж, дахин мэдээлэхээ болив

Угаарын хийн хордлогын өдөр тутмын мэдээг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн яам тогтмол мэдээлж байв. Харин Нийслэлийн Онцгой байдлын газар болон нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас мэдээлэл хийж үгүйсгэсэн.
Тодруулбал, энэ сарын 24-нд хоёр, 23-нд гурван хүн угаартаж нас барсан гэж НЭМҮТ мэдээлсэн байдаг.
Харин НАОБТГ-ын дарга Б.Мөнхбаатар үгүйсгэж,
“Сонгинохайран дүүрэгт таван иргэн угаартаж нас барсан гэх мэдээлэл цахим орчин түгсэн. Сонгинохайрхан болон Налайх дүүрэгт гурван иргэн амь насаа алдсан. Харин хоёр иргэн гал түймэрт өртөж нас барсан. Тиймээс НЭМҮТ-ийг буруу ташаа мэдээлэл гаргахгүй байхыг уриалж байна" гэсэн
Тэгвэл энэ мэдэгдлээс хойш НЭМҮТ өдөр тутмын мэдээгээ нийтлэхээ больжээ.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.