Нийгэм мэдээ

Сайжруулсан түлшний шинэ стандарт: Чийг зургаа, үнслэг 20 хувиас ихгүй байна

Монгол Улсад мөрдөгдөж буй сайжруулсан хатуу түлшний стандарт шинэчлэн батлагдаж, “MNS5679:2025” стандартыг мөрдөж эхэллээ.

Мидлингэн шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсний дараа “Сайжруулсан хатуу түлшний техникийн шаардлага” MNS 5679:2022 стандартыг батлуулж, мөрдөж байсан. Энэхүү стандартыг шинэчлэн баталж, техникийн шаардлагыг илүү нарийвчилж, чангатган, олон улсын түвшинд хүргэжээ.

Тус стандартад хагас коксон түлш нь нүүрсийг дулааны аргаар боловсруулан авсан 13-50 мм ширхэглэлтэй хагас кокс, хагас коксыг холбогчтой шахсан түлш гэж тусгажээ. Түүнчлэн шинэ стандартад хагас коксон түлшний техникийн шаардлагыг дараах байдлаар тусгасан байна.

Үүнд,

  • Илчлэг 5500 ккалл/кг-аас багагүй
  • Хүхэр 0,5 хувиас ихгүй
  • Дэгдэмхий 12 хувиас ихгүй
  • Чийг 6 хувиас ихгүй
  • Үнслэг 20 хувиас ихгүй байхаар тусгажээ.

Мөн 25 кг-ын нэг шуудай түлшний үйрмэгийн хэмжээ нь нийт жингийн таван хувиас хэтрэхгүй байхаар стандартад тусгасан талаар холбогдох албанаас мэдээллээ.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button