Өдийд багш нарын асуудлаар ЗГ нь хуралдаж, шийдлээ парламент руу оруулах цаг байтал...

Өнөөдөр|2025.10.16|-өөс багш нар хугацаагүй ажил хаялт зарласан. Хугацаагүй шүү.
Боловсрол түгээж буй мэргэжилтнүүд 4 сая төгрөгийн цалин авна гэдэг өнөөдрийн нийгэмд жинхэнэ боолын хөдөлмөр эрхэлж байгаа хэлбэр. Тиймээс ч хүүхдүүдийнх нь сурах эрх зөрчигдөж буйг үл хайхран эцэг эхчүүд "Багш нар ажил хаях нь зөв" гэж дуугарч байна. Энэ бол олон нитийн санаа бодол.
Уг нь аль ч улсын ямар ч улс төрч олон нийтийн санаа бодлыгчухалд тооцох асуудлынхаа нэгдүгээр эрэмбэ болгодог. Нийтийн дэмжлэг авна гэдэг, нийтээс эсэргүүцэл мэдэрнэ гэдэг улс төрийн замналынх нь урт богиныг тодорхойлж байдаг учраас тэр.
Гэтэл монголд энэ ойлголт бүр үйлчлэхгүй явааг өнөөдрийн Төрийн ордны кэйсээс харж болно оо. Төрийн байгуулалтын байнгын хороон дээр хураасан саналын томьёолол Засгийн газар унахад шууд эрсдэлтэй туслаа. Ингээд Г.Занданшатарын талынхан чуулгандаа огт орж ирсэнгүй гүрийчихлээ. Засгаа унагахаар улайрсан Д.Амарбаясглангийн талынхан харин "Чуулганаа хуралдуулцгаая аа" гэж эзгүй танхимд уриалсаар байгаад таарав.
Гадаа багш нар ажил хаячхаад байгаа шүү дээ.
Ордонд ерөөс засгийн танхимаа хамгаалахыг л амин халуун асуудал болгох улс төрчид нэг талд, нөгөө талд нь "Бидний зорилго биелэхэд ойрхон байна" гэлцэх Д.Амарбаясгалангийн талынхны хувагдлын орчин үүслээ.
Зүй нь, өдийд Засгийн газар нь багш нарын асуудлаар ээлжит бусаар хуралдаж, санал шийдлээ парламент руу оруулж байх цаг аа.
Монголчууд улс төрчдөөрөө төрийг төсөөлдөг. Төрийнх нь байгаа царай энэ болчхоод байна.
Бүхэл бүтэн тусгаар улсын байнгын ажиллагаатай байх учиртай боловсролын салбарын үйл ажиллагаа тасалдаж, төрийн өмчит сургуульд сурдаг хүүхдүүд өнөөдөр гэртээ сууцгааж байна. Багш нарын цалинг 200 мянгаар нэмсэн ч тэд үүнд хууртахгүй гэлээ. Ингэх нь ч зөв.
Өнгөрсөн хугацаанд хотыг Х.Нямбаатар удирдахдаа ТҮК, автобусны жолооч нарын цалинг нэмж чадлаа. Тийм байхад боловсролын салбараа МАН сүүлийн жилүүдэд дан тохирооны сул сайд нарт өгсөөр, цалин нэмэх агуулгыг тэд нар нь хөсөр хаялаа. Зүтгэл байхад болгож болмоор асуудлыг дандаа ингэж эзэнгүй хаясаар ирсний уршиг ингэж гарч байна. Эдүгээ багш нарын цалин нэмэх шаардлага өөрөө МАН-д сүүлийн жилүүдийн засаглалд нь халуун жин тавих нь ээ. Ийм зам руугаа орох цаг нь ч болсон билээ, МАН.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
санд�##� ширээ була�##�дсан монгол төрийн байж байгаа царай энэ
РЭГДЭЛ ӨВГӨН ЧИ БОЛИОЧЭЭ ЗАЛУУСАА ҮЛГЭРЭЛЭХИЙН ОРОНД ДУНД НЬ ЭРГҮҮ ЦАРАЙЛААД ЯВЖ₮ БАЙХ ЮМ.АХМАД ХҮНИЙ ХУВЬД ТӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭВИЙН ГОРИМОНД НЬ ОРУУЛАХЫН ТӨЛӨӨ ЧАРМАЙГААЧ.ЭНЭ НЭГ НЭГДЛИЙН АДУУЧИН ЦАРАЙЛСАН БАТЖАРГАЛ ЧИ БОЛИО ЮУН ДАРГА СЭТЭРТ ДУРТАЙ ЮМ ЕРӨН БОЛ ИХ ӨНДРӨӨС УНАХАД ТӨМСӨГ ЧИНЬ БЯЦРАХ НИГУУРТАЙ ШҮҮ
МҮЭХ ажлаа огт хийж чаддаггүй гэдгээ л харууллаа.Зөвхөн улстөрчдийн захи�##�гаар ажилладаг байгууллага болсон байна.Ухаангүй хэвтэрт хэдэн жил хэвтэж байгаад гэнэт ухаан орсон өвчтөн шиг л юм ярьцгаах юм хахаха.Гурван т�##�т хэлэлцээрийнхээ дагуу ц�##�инг нь нэмүүлээд явсан бол өдийд бараг 3 сая хүрчихсэн байх ёстой.Гэтэл багш нарын ц�##�ин огт сонин биш харин хэзээ боломжгүй шаардлага тавьж шантааж хийх боломж гархыг л хүлээгээд сууж байда байгууллага болжээ.За сэтгүүл зүй ч яахав угаасаа худ�##�дагдсан газар хамаагүй...