Нийгэм мэдээ

Ажил хаяж буй багшийн тоо 23 мянгад хүрч, тав дахь өдрөө үргэлжилж байна

Багш нар наймдугаар сараас эхлэн цалингаа 3.5 сая төгрөг болгож, нэмэгдүүлэхийг шаардсан боловч үр дүнд хүрээгүй. Иймд улс даяар жагсаал зохион байгуулсан. Жагсаал мөн л үр дүнд хүрээгүй. Тиймээс багш нар өнгөрсөн пүрэв гарагаас /2025.10.16/ эхлэн ажил хаяад байна.

Эхний өдрийн байдлаар ажил хаяж буй багш нарын тоо 16,000 байсан бол өнөөдөр 23,000-д хүрч, долоон мянгаар нэмэгджээ. Өнөөдөр ажил хаялт тав дахь өдрөө үргэлжилнэ.

Багш нар ажил хаях сургаар Засгийн газар тэдний цалинг 20 хувиар нэмнэ гэж шийдвэрлэсэн. Гэсэн ч энэ шийдвэрийг хүлээж авалгүй, ажил хаялтаа эхлүүлсэн юм.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Довчин
Довчин

Шинэ Ерөнхий сайд л шийдэх байх. Жавхлан мэтийн нөхдүүд бол шийдэхгүй. Өөрсдийн идэш уушаа л бодно

Зочин
Зочин

Үөв дахиад олуулаа болоорой. Ард түмэн маань жагсаж байна гээд үсрээд гараад ирдэг Хүүк хаана байна

Зочин
Зочин

Шинэ засаг гарч ирэхээр тэмцлээ үргэлжлүүл одоо хэрэггүй биз

Зочин
Зочин

Багш нар дарамтлагдаад Сонгуулиар өөрсдөө энэ УИХ г цаашлаад ЗГ сонгосон гороо амсаж байгаан.

ЗзЗззочиночинз
ЗзЗззочиночинз
Reply to  Зочин

Багш нар ажил хаях яах вэ. Хамгийн гол нь чанар шүүдээ.багш нар өөрсдөө мэдлэг чадвартай байх ёстой.

зочин
зочин

ер нь бол зөв
хийсэн ажил хөдөлмөрөө зөв үнэлүүлж амьдр�##�ын бат�##�гаагаа бат�##�гаажуулах хэрэгтэй. хүн амьтан царай �##�даж мөнгө зээлэн байж хэдэн хүүхдээ хоолтой хонуулах гэж зүтгэж яваа олон мянган гэр бүл байгаа. үүний нэгээхэн хэсэг нь багш нар юм. энэ хүмүүс эх орноо худ�##�даагүй, хулгай хийгээгүй, шударга хөдөлмөрлөж олон мянган хүүхдүүдийг хүмүүжүүлэн сургаж байгаа.буянтай хүмүүс.

Холбоотой мэдээ

Back to top button