УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УИХ дахь МАН-ын бүлгийн хурал хоёр даргатай эхэлсэн ч Ж.Бат-Эрдэнэ орхин гарлаа

Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан 10.00 цагт болохоор товлогдсон.

Бүлгийн даргын тамга Ж.Бат-Эрдэнэд буй ч Г.Занданшатар талын бүлгийн гишүүд хурлын товоо зарлалгүй 38 гишүүн цуглан хуралдаж Ж.Батжаргалыг даргаараа томилсон.

Үүнийг Ж.Бат-Эрдэнэ хууль бус хуралдаан хийж дарга томилсон тул хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж байсан юм.

Тэгвэл өнөөдрийн бүлгийн хуралдаанд МАН-ын бүлгийн хоёр дарга зэрэгцэн сууж байв. Эндээс харахад өнөөдрийн бүлгийн хурлаараа Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал нар бүлгийн дарга, даргын тамгынхаа маргааныг эцэслэх, тохирох агуулга яригдах нь гэж харагдаж байв. Гэтэл Ж.Бат-Эрдэнэ хуралдааныг орхин гарлаа. Ингэхдээ "Хуралдаагүй, зүгээр уулзсан. Бүлэг угаасаа нэг даргатай" гэх байр суурийг Ж.Бат-Эрдэнэ бидэнд илэрхийллээ.

Улмаар Ж.Бат-Эрдэнэгүй бүлгийн хурал үргэлжилж байна.

Эргэн сануулахад хууль бус хэмээгдээд буй /2025-10-14/-нд болсон хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн. Гишүүд горимын санал гаргаж, цалин тэтгэвэр нэмэх, төсөвт өөрчлөлт оруулах чиглэл бүхий тогтоол баталлаа. Хоёрдугаарт, МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн байдаг. Гэсэн ч маргааш нь Ж.Бат-Эрдэнийг чөлөөлсөн бүлгийн ээлжит бус хуралдааны шийдвэрийг хүчингүйд тооцож буйгаа ч МАН-ын бүлэг мэдэгдсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочиндотроо
зочиндотроо

одоо ж бат эрдэнэ болио нэг т�##�аа барьж гүйгээд тэнгэтэх юм аа зүгээр басйан бол их хурлын дарга ч болох басйан билүү

Лантуу
Лантуу

Хүүкийн хорон санаа

Зочин
Зочин

sahal hogiin zan gargasan shangaa hurtnee ta odoo

Зочин
Зочин

МАН арай л дэмий хүмүүсийг гишүүн болгож дээ. Энэ намыг 2 хувааж тара�##�аа. Намын дарга Амарбаясглан нь болсон юм бол тэгээд ялагдсан хэд нь ингэж завааруулахаа болиоч

Монгол иргэн
Монгол иргэн

Энэ ч ёстой..МАН ын үйл ажиллагааг үгүйснэсэн...Хэн нь Том бх бэ гэсэн...ЕС...ЗШ ийн...ноёрхол...хууль дүрэмгүй Хувьд авах Эрх мэдлийнТөлөөх солиорол нь Төрийн анхан шатны цаашлаад Тарийн хуулийг Ноёны бөх солиоруулсан гэхээс өөр хайх гарц бна уу...Иргэдээ..Бурхан өршөөг...

Монгол иргэн
Монгол иргэн

БАРЫН ЗУЛЗАГЫГ БАГА ДЭЭР НЬ...ЯЛГАДАСНЫ ҮНЭРИЙГ ШИНЭ ДЭЭРМНЬ ДАРЖ АРИЛГАХ ГЭХ ӨНЦӨГ ҮҮ ГЭЛТЭЙ

зочин
зочин

Үгүй энэ ичиж, зовох гэж бүр байхгүй болсон юм бна даа. Өмнөөс нь бүр нүүр биш �######� улиачих юмаа.

Боль
Боль

Сах�##� Бат-эрдэнэ одоо болио, Батжарг�##� гишүүнд тамгаа өгөөд суу л даа.

Холбоотой мэдээ

Back to top button