Нийгэм мэдээ

Түгжирлээ гэхээр тэгш, сондгой...

Улаанбаатар хотын авто замын түгжрэл иргэдийн уур бухимдлыг барж байна. Энэ асуудал үнэндээ улиг болсон. Яг л утаа шиг. Шийдэлгүй өдийг хүрсэн түгжрэл одоо ч хотын иргэдийн толгойн өвчин хэвээр байна.

Өглөө ажилдаа очиж, хүүхдээ хүргэхийн тулд багадаа 2-3 цагийг зарцуулдаг. Орой харихын тулд мөн л 2-3 цаг түгжирдэг. Энэ нөхцөлд иргэд стресстэхээс өөрийг чадахгүй. Сигналаа дарах ч тэнхэлгүй, үндсэндээ буугаад өгчихжээ.

Жишээлбэл, өчигдөр хот 17 цагаас хойш 21 цаг хүртэл бүхэлдээ тэг зогсов. Дөрвөн цаг гэсэн үг. Энэ цаг хугацаа бол өдөржин ажилласан иргэдийн, хөдөлмөрлөсөн бидний, хичээн суралцсан хүүхэд, залуучуудын оройн амрах боломж юм. Амарна гэдэг маргаашийн бүтээмж. Нэмээд эрүүл мэнд.

Гэтэл энэ бүх боломжоо зам дээр алдаж байна. Нийслэл өөрөө шийдэлгүй гацсан. Цагдаа замын хөдөлгөөн зохицуулахаас өөрөөр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ байхгүй. Санаачилдаг ганцхан зүйл нь "автомашины улсын дугаарын тэгш сондгойгоор зорчуулах"...

Үүнийг шинэ жилийн баяр дөхсөнтэй холбоотойгоор томоохон зах, худалдааны төв болон гол гудамж, замуудын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн. Тиймээс ийм зохицуулалт хийж өгөхийг иргэд хүссэн гэх шалтгаанаар асуудлыг өөр тийш чиглүүлдэг технологи одоо ч ажилласаар байна.

Д.УЛСАА

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өөр арга байхгүй. Чамд ямар санаа оноо баына хэдээдэх. Д.Улсаа гуай

Зочин
Зочин

Мэдээж шүү дээ, өдөр бүр хот руу хүн шилжин ирж байхад өөр ямар байх вэ дээ.

Холбоотой мэдээ

Back to top button