НИЙГЭМНийгэм мэдээ

Өвлийн паралимпын наадамд манай улсаас гурван тамирчин оролцоно

"Милан-Кортина" өвлийн паралимпын наадам ирэх оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болно. Тус наадамд Монгол улсаас цанын төрөлд гурван тамирчин оролцох эрх нь баталгаажсан байна. Тодруулбал, гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10, 20 км-ын зайд Б.Ганболд, Ц.Дашдорж нар уралдах бол суугаа цанын спринт зайд А.Сэлэнгэ өрсөлдөхөөр болжээ.

Б.Ганболд өвлийн паралимпын наадамд хамгийн олон удаа оролцож буй Монгол цаначин бол Ц.Дашдорж паралимпын наадамд хоёр дахь удаагаа оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа аж. Харин А.Сэлэнгэ паралимпын наадамд оролцох эрх авсан Монголын анхны эмэгтэй тамирчин болжээ.

Түүний хувьд энэ онд Япон улсад болсон Азийн цомоос хүрэл медаль хүртсэнээр паралимпын наадамд оролцохоор болсон юм. Өвлийн паралимпын наадамд манай улсаас анхлан оролцсон тамирчин нь Н.Сүхбаатар бөгөөд тэрбээр “Турин-2006” өвлийн паралимпын наадамд гүйлтийн цанын төрөлд өрсөлдөж байв.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button