Тодруулга: "Ичээнээсээ гарсан баавгай хоёр өдрийн зайтай хоёр үхэр идсэн"
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ичээнээсээ гарсан баавгай нутгийн айлын үхэр идсэн тухай мэдээлэл гарсан. Тодруулбал, Ерөө сумын Буургачин багийн нутаг "Дэнжийн гацал" гэх газар энэ сарын 2-нд "баавгай үхэр идэж байна" гэх мэдээлэл сумын удирдлагуудад ирсэн байна. Тэгвэл тус баавгай энэ сарын 4-нд ахин нэг үхэр иджээ.
Энэ талаар тус багийн засаг даргаас тодруулахад "Нэг айлын хоёр үхрийг ичээнээс гарсан баавгай идсэн. Хоёр өдрийн зайтай хоёр үхэр унагачихад байгаа. Тухайн айл нь "дэнжийн гацал" гэх газар нутагладаг, түүний ойролцоо хүн орох боломжгүй намаг бий. Баавгай тэр намгаас гарч ирээд байгаа бололтой. Баавгайг нутгийн иргэд болон бид нар барьсан үхрийн сэг нь дээр ирсэн байхад нь хэд хэдэн удаа харсан.
-Баавгай нутгийн иргэд рүү дайрсан зүйл бий юу, аюулгүй байдлаа хангахын тулд цаашид ямар арга хэмжээ авах вэ?
-Хүн рүү дайрсан зүйл байхгүй, ойр орчмын айлуудад мэдээлэл хүргэж сэрэмжтэй байхыг анхааруулсан. Улаан номд орсон амьтан учраас агнах нь хуулиар хориотой. Тиймээс үргээж холдуулах арга хэмжээ авна. Барьсан малынхаа сэгийг ойрхон эргээд байсан юм. Гэтэл сүүлийн нэг өдөр огт харагдаагүй байна. Намаг руу орчхоод байгаа учраас араас нь орж үргээх боломжгүй.
-Нэг баавгай үзэгдээд байгаа гэж ойлголоо. Тухайн нутгаар урьд өмнө баавгай үзэгдэж, мал руу дайрч байсан тохиолдол бий юу?
-Ичээнээсээ гарч ирсэн нэг баавгай, нэг айлын хоёр үхрийг идчихээд байгаа. Бид нарын үзэж буйгаар нэг л баавгай байгаа байх. Тэр хавь өндөр дэнжтэй түүнийг тойрсон намаг байдаг юм. Намагаас баавгай гарч ирж байгаа гэж үзэж байна. Нутгийн иргэдтэй байнгын холбоотой, мэдээлэл солилцож байгаа. Аюулгүй байдлаа бодож цаг алдалгүй үргээх арга хэмжээ авна.
Б.АЗЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баавгай болон хэрэмний идэш хоол нь хотод супермаркетуудад жижиг, том савалгаатайгаар их үнэтэй борлуулж байгаа. Новшийн хулгайчууд тэгээд өөрсдийгөө үндэсний үйлдвэрлэгч гээд наагаад байна. Тэд бол баялаг бүтээгч биш, байгаль сүйтгэгчид.
Тийм байна даа. Байгаль руу гараа сунгамааргүй л байна даа
Самрыг нь Хушхан брэнд түүлгээд байгаам, араггүй
baavgai icheeneesee garaad ih ulsuj bgaa bh daa
Өөрсдөөл самартай жилд нь юучгүы тондог өвөл зунгүы гөрөөс гахаы ан амтангиин нутгиин нэртэы шуалын бузоууд хчддагшдэээ
Амь нас, гэр бүл, мал сүргээ хамгаалах үүднээс орж ирээд байгаа улайрсан баавгайг устгах л ёстой. Ийм нөхцөлд алсан баавгайг тухайн орон нутгийнхаа байгаль хамгаалагчид мэдэгдэн хүлээлгэж өгвөл, хэрэг үүсгэхгүй байхаар хуулинд өөрчлөлт оруулж өгөхгүй бол болохгүй байгаа юм даа. Баавгайг 1, Хүнээ 2-т тавьдаг хуультай байж болохгүй
Тэр идүүлсэн үхрийн үнийг Хушхан брэндээр нөхөн төлүүлэх хэрэгтэй, байгальийн нөөц хяналтгүй ашиглаж байгаа гаруудэд хариуцлага хүлээлгэх ёстой
аюултай л юм байна даа ойр хавийнхан нь маш сайн болгоомжлох хэрэгтэй
ene bol uneheer aюultai baidal bn shuu
хүн рүү дайраагүй нь яамай даа гэхдээ болгоомжтой байх хэрэгтэй
ene orchimd amidardag humuus ih ayultai bna
хоёрхон хоногийн зайтай гэдэг чинь нэлээд ойрхон байна шүү
иргэддээ сайн анхааруулга өгсөн нь зөв байна
baavgai oirtoi yavj bn gdg аймар юм аа
энэ бол байгальтайгаа ойр амьдрахын эрсдэл юм даа
мал сүргээ сайн манах хэрэгтэй болж дээ
ene bol zugeer neg medee bish shuu
хүмүүсийг аюулгүй байлгах нь хамгийн чухал
niitlel bichij bgaa l###r n 1vgee heddahin dawtaj biched bdg yum setgvvlchee!!!
Eswel zasag peezdaa.n zajilsan kasset shig shaaj bgaag n huulaad bichee yuu
Зөв ш дээ. Самар жимсийг нь хүмүүс түүнэ өвс ногоог нь хүн малгүй хамаад явчихна. Тэгэхлээр чинь өөрсдийнх нь малыг нь идсэн нь дээр. Тэгээд ч хүнд олдохгүй бгаа Үнэтэй махыг идсэн бна сайн бна.
Шууд буудан хороо
Баавгай 1 ороод эхлэхээр тун хэцүү юм байна лээ. Шөнө 12 цагааас 04 цагийн хооронд тун сэрэмжтэй байгаарай. Дуу чимээ гаргаж, утаа май сайн тавь. Бүр салахгүй бол буу дуугарга. Хуулиараа бол хүн бариулж үхсэн нь нотлогдвол тэр баавгайг устгаж болох юм шиг байгаан. Тэнэг шүү.
Манай хууль: " Баавгайтай зодолдоод ялбал-шоронд орно, ялагдвал - хөрсөн дор орно"
Тус үхрийг идсэн тус баавгайн тухай тус багийн засаг даргаас тодруулахад... Г.м. хачин хэлээр олон нийтийн бичгийн соёлыг бузарлахаа болимоор байна аа, сэтгүүлчид ээ.
ene asuudal deer turuus anhaarah heregtei
АЛЖ БОЛОХГҮЙ ГЭЭЛ ХҮН ХҮҮХДЭЭ БАРИУЛДАГ ДААА ИИМ Л БОЛЧЛООО
Сайн иддэг баавгай бна урт удаан насалж аз жаргалтай амьдраарай
malchid l hamgiin ih hohirch bn daa
малчдын амьдралд их нөлөөтэй асуудал байна