Нийгмийн

test

Хотын дарга Х.Нямбаатарыг Засгийн газрын тэргүүн Н.Учрал бүрэн эрхийнхээ хүрээнд чөлөөлснөөр МАН дахь хагарал улам хурцдаад байна. Ингэснээр Д.Амарбаясгалан талын таван сайдыг гаргаж, АН-тай засгийн эрх хамтран барих хувилбар бодтойгоор яригдаж эхлээд байна.

Зэрэгцүүлээд нөгөө талд Н.Учралыг унагах агуулгаар АН-ын дарга О.Цогтгэрэлийн бланк дээр гарын үсэг цуглуулах хувилбар ч буй юм. Уг нюансыг тайлбарлавал,

ТОХИРОЛЦООНЫ ДҮР ЗУРАГ
8 сайдын суудал, спикерийн ширээ
Эрх баригчдын санал, сөрөг хүчний шаардлага
МАН — САНАЛ
8сайдын суудал
Д.Амарбаясгалан талын 5 сайдыг чөлөөлж, АН-д хамтран ажиллахыг урьсан.
АН — ШААРДЛАГА
1УИХ-ын даргын суудал
Спикерийн суудлыг нэхэж буй тул тохиролцоонд хүрч чадаагүй.
Тохиролцоо хараахан хэлбэржээгүй
АН ДОТОРХ БАЙР СУУРЬ
Шийдвэрт нөлөөлөх дөрвөн хүн
О.Цогтгэрэл
АН-ын дарга
Шийдвэрээ хараахан гаргаагүй. Намын доторх дэмжлэг нь сүүлийн үед суларсан.
О.Амгаланбаатар
Ерөнхийлөгчийн жигүүр
Хамтрахыг тууштай эсэргүүцэж байна.
Б.Пүрэвдорж
Ерөнхийлөгчийн жигүүр
Эсэргүүцэж буй. УИХ-ын даргын суудал амлагдвал тохиролцох магадлалтай.
С.Баярцогт
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга
Ерөнхийлөгчийн талаас жинхлэгдсэн. О.Цогтгэрэлийн нөлөөг сулруулсан хүчин зүйл.

Эл үйл явц дунд нэг сонин өнцөг шинээр гарч ирсэн нь, АН дахь Ерөнхийлөгчийн жигүүрийнхэн хамтран Засгийн газар удирдахыг дэмжээгүй байна. Тухайлахад, О.Амгаланбаатар, Б.Пүрэвдорж нар тууштай эсэргүүцэж байгаа аж.

Харин УИХ-ын даргын суудлыг сөрөг хүчинд өгөх эсэх хувилбарын тухайд, О.Амагланбаатар, Б.Пүрэвдорж нартай тохиролцох гол түлхүүр нь болчхоод байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газарт хамтрахын эсрэг буй тэдний саналыг Б.Пүрэвдоржид спикер амлах замаар тохиролцоонд хүрнэ гэх нюанс байгаа юм.

Хэрэвзээ энэ тохиролцоо хэлбэржихгүй тул О.Амгаланбаатар өөрийнх нь Говь-Алтай аймаг дахь гол өрсөлдөгч Д.Амарбаясгалантай гар барьсан гэх шалтгаанаар Н.Учралын танхимыг огцруулах асуудлыг хөндөнө гэдгээ илэрхийлж яваа аж. Гэхдээ Н.Учралыг огцруулах гарын үсгийг зөвхөн О.Цогтгэрэлийн бланк дээр цуглуулах хувилбарыг чухалчихсан байна.

АН-ын дарга О.Цогтгэрэлийн тухайд, генсекээр Ерөнхийлөгчийн талаас С.Баярцогтыг жинхлүүлж чадсан тул нам доторх дэмжлэг нь харьцангуй суларсан. Тиймээс Б.Пүрэвдорж, О.Амгаланбаатар нарын угсарсан намын сүлжээгээ түшиглэнэ гэх агуулга улс төрийн хүрээнд яригдаж буй.

Үндсэндээ О.Цогтгэрэл намын даргын хувиар, хувь хүний байр сууриар Засгийн газарт хамтран орох эсэх шийдвэрийг хэрхэн харах нь ихээхэн хүлээлт дагуулж байна. АН-ынхан нэг талдаа энэ өдрүүдэд найман сайдын суудлаа хэн хэнд хуваарилах талаар нөгөө талдаа хүчтэй ярилцсаар байгаа юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button