НИЙГЭМНийгэм мэдээ

Хурдан морины унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгалын суурь хураамжийг нэмэгдүүлжээ

Морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын суурь хураамж 100 мянган төгрөг, нөхөн төлбөр 20 сая төгрөг байсан. Уг суурь хураамжийг 250 мянган төгрөг, нөхөн төлбөрийг 100 сая хүртэлх төгрөгийн үнэлгээтэй байхаар шинэчилсэн талаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас мэдээллээ.

Тухайн шинэчлэгдсэн үнэлгээг энэ оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн даатгалын байгууллагууд болон морины эзэд, уяачид, эцэг эхчүүд дагаж мөрдөх юм байна.

2025 оны байдлаар 12,202 унаач хүүхдийн мэдээлэл бүртгэгдсэн аж. Сүүлийн таван жилийн хугацаанд 20 хүүхэд мориноос унаж амь насаа алдсан, хоёр хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болсон талаар албаны эх сурвалж мэдээлэлдээ дурджээ. Өнгөрсөн жил 88 хүүхэд хөнгөн гэмтэл, таван хүүхэд хүнд гэмтэл авсан байна. Энэ жилд л гэхэд ахуйн хүрээнд дөрвөн хүүхэд, сунгааны үеэр нэг хүүхэд амь насаа алдсан харамсалтай мэдээлэл бүртгэгдсэн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button