Имарт “ТОП-100” аж ахуйн нэгжийн 21-т шалгарлаа

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран 25 дахь жилдээ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй “ТОП-100” аж ахуйн нэгжийг тодрууллаа. “Скай Хайпермаркет” ХХК нь 2016 онд Имартын анхны салбарыг нээсэн жилээсээ эхлэн “ТОП-100” аж ахуйн нэгжийн нэгээр тогтмол шалгарч ирсэн бөгөөд 10 жилийн ойн босгон дээрээ амжилтаа дахин ахиулснаар 21 дүгээр байранд эрэмбэлэгдлээ.
Имартын энэхүү амжилтад дараах таван үндсэн үзүүлэлт голлох үүрэг гүйцэтгэлээ. Үүнд:
- Борлуулалтын орлогын эрэмбээр – 30
- Төлсөн татварын дүнгийн эрэмбээр – 40
- Хөрөнгийн эрэмбээр – 40
- Ашгийн хэмжээний эрэмбээр – 62
- Даатгуулагчийн тооны эрэмбээр – 13
Цаашид бид салбар дэлгүүрийн сүлжээгээ үе шаттайгаар өргөжүүлж, хэрэглэгчдэд илүү ойр, хүртээмжтэй худалдаа үйлчилгээг хүргэх зорилтын хүрээнд No Brand - н 3 салбарыг шинээр нээхээр төлөвлөж байна.

Мөн супермаркет форматын 2 салбар дэлгүүрийг нээх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа бөгөөд ингэснээр хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэгцээг нэг дороос, илүү тав тухтай орчинд хангах боломжийг бүрдүүлэх юм. Түүнчлэн бид “Монгол хүн та 100 наслаг” уриан дор эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжиж, олон улсын болон дотоодын спортын арга хэмжээг ивээн тэтгэн, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх ажлуудыг тасралтгүй хэрэгжүүлсээр байна.
Цаашид ч эх орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулах ажлуудаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.
Х.ХУЛАН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud