О.Цогтгэрэлийн ТӨӨРӨГДӨЛ
Энэ сарын 21-нд улс орон даяар орон нутгийн нөхөн сонгууль болов. Таван аймгийн 9 суманд явуулсан нөхөн сонгуульд, аймгийн ИТХ-ын 9 мандат, сумын 37 мандат дээр нөхөн сонгууль явуулснаас
- МАН 42,
- АН 40,
- ХҮН 3,
- Бие даагч 5 буюу нийт 93 нэр дэвшигч өрсөлджээ.
Нийт 46 мандатаас МАН 26 мандат авч 56.5 хувийн саналаар ялалт байгуулснаа өчигдөр зарлалаа. АН 17, ХҮН нам нэг, бие даагч хоёр мандат авснаар нөхөн сонгуулийн үр дүнгээр МАН ялалт байгуулсан.
МАН нөхөн сонгуульд ялсан нь Я.Содбаатарын хэлснээр намынх нь рейтинг өндөр байгаа юм биш. Яаж, намын мөрийн хөтөлбөрийн биелэлт нь 29.6 хувь байхад рейтинг нь өндөр байх билээ. Энэ бол логикгүй, төөрөгдөл. Гэхдээ түүний энэ төөрөгдлийн дэргэд Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл ч мөн төөрөгдөж яваа нь харагдав.
Гуравдугаар сард болсон АН-ын дотоод сонгууль ч будлиантай болж, МАН-ын царцааг нүүлгэсэн хэмээх шүүмжлэлийг дотоодоосоо хүртээд зогсохгүй, даргын хувд намын генсекээ сонгохдоо хүртэл О.Цогтгэрэл хүчгүйдсэн.
Түүнчлэн Оюу Толгойн гэрээний дараахан оффшор дансны дуулиантай нэр холбогдож ирсэн С.Баярцогтыг генсекээрээ сонгосон зэргээр 2026 онд АН-ын дотоодоос хүлээгдэж байсан өндөр хүлээлтүүдэд О.Цогтгэрэл хүссэн үр дүн гаргаж чадаагүй нь үнэн. Хэдий эрх баригч намын эсрэг бүлгээрээ тодорхой, зөв акцууд хийж чадаж байгаа ч энэ удаад орон нутгийн нөхөн сонгуульд ялагдана гэдэг МАН сайндаа биш АН орон нутагт хүч сул байгааг харуулж буй. Тэдэнд манлайлал алга.
Намын дотоод шинэчлэл, сонгууль гэдэг дотоод өрсөлдөөнийг илүү нэмж, тэр хэрээр эрүүл мэтгэлцээнүүд дундаас нам цаашдын сууриа бөх тавих боломж үүсдэг бол АН-ын дотоод сонгуульд одоог хэр сэтгэл дундуур намын гишүүд байсаар байгаа нь нөхөн сонгуулийн үр дүнд ч нөлөөллөө гэж харагдав.
Ерөнхийлөгчийн сонгууль болоход жилийн хугацаа үлдсэн энэ үед, ялагдлаа "Иргэдийн дунд АН-ын үнэлэмж өндөр байгаа ч, МАН луйвардаад ялчихлаа" гэж вакумжиж болохгүй. Дотоод сонгуулийн үр дүн, булхай, зодооноо эргэж нэг яриагүй атлаа, нэгэнт нөхөн сонгуулийн үр дүн гарчихсны ард судалгааны дүнгээс зөрлөө гээд сууж болохгүй.
О.Цогтгэрэл одоо давхар дээлтэй. Орон нутгийн нөхөн сонгуульд ялагдал хүлээснийх нь ард намын нөхөд нь түүнээс хариуцлага нэхээд эхэлж.
Хэдий олон аймагт нөхөн сонгууль явагдаагүй ч таван аймагт 50 хувийн ч санал авалгүй ялагдал хүлээнэ гэдэг 2027 оны сонгууль хүртэл АН болоогүй байна, дахиад ч дотоод бүтцээ ярих шаардлага бий гэдгийг харуулав.
Дотоод сонгуулийн дүнгээр Сүхбаатар дүүрэгт УИХ-ын гишүүн Х.Болормааг даргаар улираасныг АН-ын Хяналтын ерөнхий хорооноос хүчингүй болгосон ч тэр намын шийдвэрээ сөрөөд буй. 2024 оны сонгуулиар ч МАН-тай "санал наймаалцсан" гэх асуудалд нэр холбогдож байсан бөгөөд яг энэ яриа нь дотоод сонгуулийнх нь үеэр ч мөн гарч шүүмжлэл дагуулсан. Өөрөөр хэлбэл, дотоод сонгуулийг намын Үндсэн дүрэмд нийцүүлээгүй гэж үзэж хүчингүй болгож, дахин сонгууль зохион байгуулах шийдвэр гаргасан ч Х.Болормаагийн эсэргүүцэлтэй тулж, намын даргын хувьд ч уг асуудал дээр жин дарж чадахгүй яваа. Намын даргын бүрэн эрх мэдэл МАН-ынх шиг байхгүй гэсэн үг.
МАН 10 жил эрх бариад вакумжсандаа "рейтинг өндөр яваа" гэж хадуурч болох ч АН арай ч бас төлбөртэй судалгааны дүнд итгэх хүртлээ вакумжиж болохгүй байх.
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх шалгалтдаа тэд бүдэрлээ. Харин МАН үүн дээрээ тодорч, 2027 оны ерөнхийлөгчид нэр дэвшигчээ ард түмнээсээ асууна гэж попров. Энэ бол МАН-ыг дэмжигчдийн саналыг цуглуулах тухай ойлголт бус, АН-ын дотоод сонгуулиас хойш итгэл алдрагсдын саналыг цуглуулах тухай юм.
О.Цогтгэрэл эртхэн төөрөгдлөөсөө салахгүй бол юу юугүй намар, хариугүй сонгууль болох гэж буйг сануулах нь илүүц биз.
Т.БАТСҮРЭН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АН дотоод асуудлаа эхлээд цэгцлэх хэрэгтэй юм байна
Tsogtgerel darga bagaa negtgej chadahgui bgaa yum bish uu
Нөхөн сонгуулийн дүн их зүйл хэлж байна даа
MAN yalj baigaa ni sainaa bish gej bichsen ni unen sanagdlaa
Дотоод сонгууль будлиантай болсон гэх яриа их гарсан шүү
AN oron nutagt sul bgaa ni haragdaj baina
МАН ч бас хэт өөрсдийгөө магтаж болохгүй
Songuuliin ur dun bol bodit dugnelt
АН-ын шинэчлэл яригдсаар л байна хэрэгждэггүй
Dotood zurchil ni namdaa hamgiin tom saad bolj dee
Орон нутагт ажилласан хүн л үр дүн авдаг
Sudalgaanaas iluu sanal huraalt l unen shuu
Luivar gej yarihaas umnu dotooddoo dugnelt hiih heregtei
АН-ын гишүүд өөрсдөө ч сэтгэл дундуур байгаа бололтой
Намын даргын манлайлал хамгийн чухал байдаг
Өмнөх бүх сонгуульд АН-д санал өгсөн.
Одоо хэзээ ч АН-д санал өгөхгүй.
АН-н нэрийг барьсан луйварчдын үүр болсон.
МАН ӨНГӨРСӨН ОЛОН ЖИЛИИН ХУГЦААНД ТӨР БАРИХДАА ОРОН ДАЯАР АСАР ТОМ СҮЛЖЭЭ БАЙГУУЛСАН ДҮҮРЭГ ХОРОО АЙМАГ СУМ БАГ БҮҮР ХОТ АЙЛД ХҮРТЭЛ ГЭЭЧ ЦОГТГЭРЭЛИИН ДҮГНЭЛТ ЗӨВ МИХАЙЛД 1 БОДОЛ БИИ ВИИ
Орон нутгийн сонгууль бол намын гэхээсээ цаад хувь хүнийхээ нэр хүнд, за тэгээд хэр олон хамаатантай мэтээсээ л болдог доо