С.Бямбацогт: Улс төржилтөөс ангид байж, ойлголцож чадвал ямар үр дүнд хүрэхийг харуулсан чуулган боллоо

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган хаалаа. Ийнхүү 126 гишүүнтэй олон намын суудалтай парламент бүрэн эрхийн хоёр дахь жилээ үдэж байна. УИХ-ын дарга С.Бямбацогтын хаврын чуулганыг хааж хэлсэн үгийг хүргэе.
Тэрбээр,
Монгол Улсын ес дэх удаагийн парламентын 2026 оны хаврын ээлжит суулган хуралдаж ийнхүү өндөрлөж байна. Энэ хугацаанд анхдагч хууль 18, хуулийн шинэчилсэн найруулга хоёр, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 188, олон улсын гэрээ соёрхон батлах тухай хууль долоо, хууль хүчингүй болгох тухай хууль тав, УИХ-ын тогтоол 58-ыг хэлэлцэн баталлаа.
УИХ-ын бүрэн эрх, сонгуульт хугацаа ид дундаа орсон энэ үед өмнөх чуулганы чуулгануудаас хамгийн олон буюу 79 хууль тогтоомж өргөн мэдүүлсний 43-г нь УИХ-ын гишүүд санаачилсан байна. Мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд УИХ 341 хууль тогтоомж баталсан энэ хаврын чуулганаар 278 хууль, тогтоомж хэлэлцэн баталжээ.
УИХ-ын гишүүд болон парламентад суудал бүхий улс төрийн намууд нийт иргэн, улсын эрх ашгийг эрхэмлэн улс төржилтөөс ангид байж, ойлголцож нягтарч ажиллаж чадвал ямар үр дүн гарахыг бодитоор харуулсан чуулган боллоо гэж дүгнэж байна.
УИХ хяналт шалгалтынхаа бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гигүүдтэй Төрийн бодлого шийдвэрийн биелэлтээр гурван удаа асуулгын цаг зохион байгуулахын зэрэгцээ нийслэл Улаанбаатар хотын 2024-2026 оны хөрөнгө оруулалт, төсвийн зарцуулалт болон Малчны тухай хуулийн хэрэгжилтээр Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж холбогдох шийдвэрийг гаргалаа.
Чуулганы хугацаанд нээлттэй парламентын шинэчлэлийг эхлүүллээ. Парламентын шинэчлэл нь зөвхөн дотоод зохион байгуулалтын асуудал бус хууль тогтоомжийг хэлэлцэн батлахдаа иргэдийн оролцоотой, хяналттай, гаргасан шийдвэр бүр нь амьдралд хэрэгждэг байхад оршино.
Энэ чуулганаар гишүүдийн идэвх оролцоо сайжирч, УИХ илүү нээлттэй, иргэдээ сонсдог, иргэндээ ойр байхыг чухал алхмыг хийж чадсан.
УИХ бол ард иргэдэд Үндсэн хуулиар олгогдон засаглах эрхийг хэрэгжүүлэх төлөөллийн дээд байгууллага. Ардчиллын төв институц билээ. Иймд УИХ-ын шийдвэр бүр нь оновчтой, алсын хараатай, цаг үеэ олсон мэдрэмжтэй байж түний нөлөөгөөр монголчууд бидний амьдрал ахуй дэвжин дээшилж, үр хойчийн маань ирээдүй баталгаажин зорилго тэмүүлэл нь улам тод гэрэлтэж байх учиртай.
УИХ гишүүн нь ард түмний элч төлөөлөгчийн хувьд ард түмэн, улсын эрх ашгийг эрхэмлэн төрт ёс, түүх уламжлал, Үндсэн хуулиа дээдлэн сахьж, хэлэлцэж байгаа асуудал бүрт идэвхтэй оролцон, иргэдийнхээ дуу хоолой болж, хуль тогтоох үйл ажиллагаандаа саналаа биечлэн өгч хэвшмэл зохино. Энэ бол төлөөллийн ардчиллын алтан зарчим.
Тийм учраас миний бие УИХ-ын даргаар сонгогдсоноо хойших өнгөрсөн 90 өдрйин турш энэ танхим дахь гишүүн бүрээс ирц оролцоо, идэвх хариуцлагаа сайжруулж ажиллахыг санууллаа. Байнгын ажиллагаатай парламентын нэр хүндийг улам бүр сэргээж, удааширсан үйл ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө УИХ-д суудал бүхий улс төрийн намууд болон гишүүдтэйгээ хамтарч хичээн зүтгэлээ.
Цаашид иргэний хяналтыг УИХ-д бодитоор бий болгох зорилгоор чуулганы хуралдааны ирцийг бодит цагийн горимд шилжүүллээ. Хуралдаандаа суудаггүй гишүүдтэй ямар хариуцлага ярих нь иргэн таны мэдэлд очлоо. Энэ бол иргэндээ ээлэтй, нээлттэй, сайн парламентын эхлэл.
Хэлэлцэж байгааа асуудал бүрийг иргэдэд мэдээлж, тэднийг оролцуулдаг, амьдралд ойр хууль баталдаг парламент байхын тулд хууль тогтоолын төслийн талаар хүссэн хүн бүр саналаа өгөх тогтолцоог бий болгов. E-Mongolia цахим системд нээлттэй парламент цэс бий болгож, иргэдээс санал авах шугам нээсэн.
Улс орны эдийн засгийг бизнес эрхлэгчид, татвар төлөгчид нуруундаа үүрдэг. Төр нь хувийн хэвшлийнхээ хөгжлийг дэмжиж, бизнесийн орчныг таатай байлгах, урагшлах замд нь саад бэрхшээл үүсгэлгүй ямагт дэм болж байх үүрэгтэй. Ажил хийж, ачаа үүрч яваа ард иргэд, ААН-үүдээ дэмжих, тэдэнд бизнесийн эрх чөлөөг жинхэнэ утгаар нь олгох зөв хэлэлийг тавьж УИХ энэ хаврын чуулганаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль баталсныг онцлон тэмдэглэе.
УИХ-ын гишүүд ээ, ард иргэдийнхээ шүүмжийг хүлээн авч, хүнт төвтэй хууль баталж, иргэдийнхээ итгэлийг хураасан хяналттай, нээлттэй парламентыг улам төгөлдөржүүлэхийн төлөө ажиллацгаая
Д.ХАДААН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud