НИЙГЭМНийгэм мэдээ
Энэ сарын 10-ныг хүртэл Сүү ХХК-аас 21-н уулзварын замыг хаана
Замын хөдөлгөөн удирдлагын төвөөс зам хаах мэдээлэл хүргэлээ. Тодруулбал, Баянхошуу гудамж төслийн зам барилгын ажлын хүрээнд Сүү ХХК-аас 21-н уулзварын чиглэл дагуу “Ус зайлуулах хоолойн ухмал угсралт буюу таван хос хоолойг суурилуулах” үеийн хэсэгчилсэн хөдөлгөөнийг хаагаад байна.
Уг зам засварын ажил энэ сарын 10-ны өдрийн 23:00 цагт хүртэл үргэлжлэх юм байна. Иймд жолооч та бүхнийг түгжрэлийг тооцоолон өөр зам сонгон хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.
Б.АЗЖАРГАЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.