БНСУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалтай холбогдуулан зарим авто замд түр хугацаагаар хэсэгчлэн хааж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, тэргүүн хатагтай Ким Хе Гён-ы хамт Монгол Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалтай холбогдуулан төрийн тусгай хамгаалалт, аюулгүй байдлыг хангах зорилгоор өнөөдөр /2026.07.10/ Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөө, Наадамчдын гудамж зэрэг зарим авто зам, уулзваруудад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тодорхой хугацаанд хэсэгчилсэн зохицуулалт хийнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрэм, холбогдох хууль тогтоомжийг чанд мөрдөж, цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлага, зааварчилгааг тухай бүр биелүүлэн, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг эрхэмлэн хөдөлгөөндөө соёлтой, хариуцлагатай оролцохыг уриалж байна.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, мэдээллийн төв












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БНСУ манай ард түмнийг зах зээлийн шуурганд хөл алдахаас хамгаалж чадсан буянтай хүмүүсийн\ардуудын\ хүчирхэг орон ш. Монголын бараг бүх өрхийн түшиг болсон улс. БНХАУ бол монголын ард түмэнг зах зээлд хөтлөж оруулж сургасан буянтай орон.Энэ 2 орны хүчинд МУ өнөө хүрсэн. Монгол төр энэ хугацаанд хулгай хийж дарангуйллыг тогтоосон доо.