Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадам хурдан азарганы уралдаанаар эхэлдэг уламжлалтай. Гэвч өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж буйг ММСУХ-Монголын Морин Спорт, Уяачдын Холбооноос мэдэгдлээ.
Тодруулбал, "Хурдан азарга, их нас, сонгомол дунд насны морьдын уралдааныг цаг агаарын нөхцөл байдлын улмаас морь, унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгааг нийт наадамчин олон та бүхэнд үүгээр мэдэгдэж байна. Уралдааны шинэ тов, цагийн мэдээллийг албан ёсны сувгуудаар тухай бүр шуурхай хүргэх болно" гэжээ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.