НИЙГЭМНийгэм мэдээ

Улаанбаатараас Хүй долоон худагийг чиглэсэн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгааг мэдэгдлээ

Тээврийн цагдаагийн албанаас Улаанбаатар-Хүй долоон худаг чиглэлийн авто замын нөхцөл байдлын талаар танилцууллаа. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2026.07.11/ 11:00 цагийн байдлаар Улаанбаатараас баруун аймгуудыг чиглэсэн хөдөлгөөн ачаалалтай байсныг зохицуулалт хийж хэвийн болгосон бөгөөд Хүй долоон худаг руу чиглэсэн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна гэв. 

Мөн ядарсан, нойрмоглосон, согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй, замын хөдөлгөөнд оролцохдоо хүлээцтэй, соёлтой хандахыг Тээврийн цагдаагийн албанаас нийт жолооч нартаа анхаарууллаа. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button